Дэлхийн аварга С.Цэрэнчимэдэд 30 сая төгрөг, гурван өрөө байр олгохоор болжээ

2014/09/16
Share |
Хүмүүс:
Дэлхийн аварга С.Цэрэнчимэдэд 30 сая төгрөг, гурван өрөө байр олгохоор болжээ

Узбекистан улсын Ташкент хотод болсон чөлөөт бөхийн ДАШТ-ий 60 кг-д зодоглосон С.Цэрэнчимэд Азербайжаны бөх Юлия Раткевич 12:3-аар ялж, 19 насандаа Дэлхийн аварга хэмээх эрхэм цолыг хүртсэн билээ.

Үндэсний өдөр тутмын “Монголын мэдээ” сонины сурвалжлах хэсэг С.Цэрэнчимэдийг Чингис хаан нисэх онгоцны буудал дээр тосон авч, дэлхийн аваргын гэрт өнжсөн юм. Энэ үеэр Дэлхийн аварга С.Цэрэнчимэд “Миний хамгийн том мөрөөдөл бол барилгын инженер болох. Тиймээс ч ШУТИС-д энэ чиглэлээр суралцаж, эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцохыг хүсдэг” хэмээн ярьсан.

Харин түүний энэхүү мөрөөдлийг ШУТИС-ийн хамт олон биелүүлэхээр болж, суралцах эрх гардуулахаа албан ёсоор мэдэгдсэн юм. Мөн Засгийн газрын тогтоолын дагуу 30 сая төгрөг олгохоор болсон гэнэ. Түүнчлэн Монголын чөлөөт бөхийн холбоо залуу дэлхийн аваргыг гурван өрөө байраар шагнах тухай ярьж байгаа гэнэ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.