“New face” 2015 наадамын бүртгэл эхэллээ

2014/09/16
Share |
Хүмүүс:
“New face” 2015 наадамын бүртгэл эхэллээ

Оны шилдэг дүр төрх шалгаруулах “New Face” наадам арваннэгдүгээр сарын эхээр болох гэж байна. Энэ жил 15 дэх жилдээ зохиогдох гэж буй тус наадам нэлээд онцлогтой болох гэнэ. Тодруулбал, 15 жилийн турш энэхүү тэмцээнийг зохион байгуулсан туршлагатай хамт олон энэ жил илүү өргөн дэлгэр тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Тус наадам нь моделийн аль эсвэл Миссийн тэмцээн аль нь ч биш. Хамгийн гол нь охид, залуусийн шинэ дүр төрхийг нийтэд таниулах зорилготойгоор тасралтгүй 15 жил зохион байгуулагдаж байна. Монголын шилдэг, чадварлаг моделиудын нэг “Эра” төвийн захирал Эрдэнэтуяа 15жил энэхүү тэмцээнийг нэг жил ч алгасалгүй зохион байгуулсан юм. Түүний эхлүүлсэн ажил хэрэг ч өдгөө хүрээгээ тэлсээр оны шилдэг дүр төрхт загвар өмсөгчийг тодруулах “New face” наадам хүн бүрийн мэдэх хамгийн их оролцогчтой тэмцээн болтлоо өргөжсөн. Энэхүү тэмцээн өдгөө Монголын загварийн ертөнцийг тодорхойлдог томоохон  нүүр царай болжээ. “New face” 2015 наадам аль хэдийнээ бүртгэлээ эхлэсэн бөгөөд, 11 сарын эхээр тэмцээн нээлтээ хийх гэж байна.





Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.