Мисс Ганболор+ Сэрчмаа=?

2014/09/17
Share |
Хүмүүс:
Мисс Ганболор+ Сэрчмаа=?

Хэсэг хугацаанд уран бүтээлээсээ завсарлага аваад байсан дуучин С.Сэрчмаа саяхан “Хайрын тэнгэр” нэртэй шинэхэн уран бүтээлээ танилцуулсан. Шинэ уран бүтээлийнх нь үгийг мисс Б.Ганболор бичсэн төдийгүй “Үнэн үү” ток шоуны хөтлөгч Р.Нямбаярт зориулсан гэдгээрээ ихээхэн ялгарч байсан юм. Сүүлийн үед уран бүтээлийн хамтрагчид болоод зогсохгүй сайн найзууд болсон мисс Б.Ганболор, С.Сэрчмаа нар цаашид нэлээд олон уран бүтээл дээр хамтран ажиллахаар болоод байгаа бөгөөд удахгүй “Хурд” хамтлагийн гитарчин, МУГЖ Д.Отгонбаяртай хамтарсан “Би урссаар” хэмээх уран бүтээлээрээ олонд бэлэг барих гэнэ. Тус дууны үгийг мисс Б.Ганболор бичсэн бөгөөд шинэхэн уран бүтээл нь олны дунд хүлээлт үүсгээд байгаа аж.Ийнхүү олны хэл амыг ариун хайраараа баталж буй хосууд, хайрын билэгдэл болсон дуугаа задалжээ.

http://www.youtube.com/watch?v=GeLpFN5RoMU





Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!