“Гурван гал” эмнэлэг хүүхдийн аминд хүрсэнг МХЕГ-ын дүгнэлт баталлаа

2014/09/22
Share |
Хүмүүс:
“Гурван гал” эмнэлэг хүүхдийн аминд хүрсэнг МХЕГ-ын дүгнэлт баталлаа

Энэ хэргийн талаарх мэдээллийг бид тэнцвэртэй хүргэх үүднээс талийгаач Ц хүүгийн ээж, Цагдаагийн ерөнхий газар,  Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, “Гурван гал” эмнэлгийн зүгээс тайлбар авсан байгаа.  Ингээд  тэдний байр суурийг хүргэе.

Мэргэжлийн хяналтын газраас энэхүү хэрэгт мэргэжлийн баг ажиллуулан дүгнэлт гаргасан байгаа.  Дүгнэлтэд: Эмнэлэг үйлчилгээнд лазер мэс засал хийх удирдамжийг эмнэлгийн захирлын тушаалаар батлан мөрдөж байгаа нь шаардлага хангахгүй. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон анагаах ухааны ёс зүйн хорооны зөвшөөрөлгүй, эмнэлзүйн туршилтгүй, бүртгэлгүй, лазерын аппаратыг ашиглан эмчилгээний шинэ арга, технологи зөрчиж байгаа нь Эрүүл мэндийн тухай хуулийн холбогдох зүйл, хэсгийг зөрчиж байна.  Дүгнэлтийг “Гурван гал эмнэлгийн захирал Г.Пүрэвсүрэнд 2014 оны долдугаар сарын 20-ны өдөр хүргүүлж лазер мэс заслын тусламж үйлчилгээг зогсоосон тухай мэдэгдсэн.  Шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл холбогдох байгууллагад гомдол гаргах эрхтэй” хэмээн бичжээ.  Өөрөөр хэлбэл эмнэлгийг шалгаж эмчийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэсэн дүгнэлт гаргасанн бөгөөд “Гурван гал” эмнэлгийн лазер мэс заслын тусламж үйлчилгээг 2014 оны долдугаар сарын 19-ний өдрөөс зогсоосон байна.

Нэгэнт эмчийн буруутай үйл ажиллагаа гэдэг нь мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээс тодорхой болсон тул  энэ хэргийг  цагдаагийн байгууллага Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ.  

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнээс тодруулахад: “2014 оны зургаан сарын 27-нд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Гурван гал” эмнэлэгт 9 настай иргэн О.Ц гэгч нь хоолойн мах авхуулах хагалгаанд орж, нас барсан хэрэг дээр мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараад, эмнэлэгийн ажилтан албан үүрэгтээ хайнга хандсан байна гэж үзсэн. Үүний дагуу Баянгол дүүргийн I хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэ гэж шилжүүлсэн байгаа.  Ингээд Баянгол дүүргийн I хэлтэс долдугаар сарын хоёрны өдөр Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106.2-т зааснаар “Гурван гал” эмнэлэгийн нэг эмчид эрүүгийн хэрэг үүсгэн хуулийн дагуу мөрдөн байцаалтын ажил үргэлжлээд явагдаж байна. Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гарчихсан.  Мөн эрүүл мэндийн байгууллагуудын мэргэжлийн эмч нарын дүгнэлтийг гаргаад ажиллаж байна.” гэж мэдэгдэв.

 

ЭМЯ-нд МХЕГ-аас Их эмч Д.Батчулуунтай холбоотой асуудлыг Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний Ёс зүйн хяналтын хороогоор авч хэлэлцэж, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох санал хүргүүлсэн бөгөөд энэ талаар ЭМЯ-аас тодруулахад манайх хариуцахгүй Нийслэлийн эрүүл мэндийн газар мэднэ гэв.  Үүний дагуу Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнээс тодруулахад ЭМЯ-аас үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан болохоор манайх биш ЭМЯ мэднэ гэв.  Ингээд ЭМЯ-тай эргэн холбогдох гэхэд “бултсаар” ямар нэгэн тайлбар өгөөгүй юм.  

 энд дарж үргэлжлэлийг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.