Бүрэн тайчиж, нүцгэн зургаа авахуулсан Монголын анхны мисс

2014/09/25
Share |
Хүмүүс:
Бүрэн тайчиж, нүцгэн зургаа авахуулсан Монголын анхны мисс

“Монголын сайхан бүсгүй 2002” тэмцээний дэд миссээр шалгарч мисс Д.Уянгалянхуатай эн зэрэгцэн өрсөлдөж, эрчүүдийн харцыг булаасан энэ сайхан бүсгүй “Номин талст” хамтлагийн "Баяртай гэж битгий хэлээч", "Дурлалд би яараагүй" дууны клипэнд тоглон шуугиан тарьж байлаа. Тайзан дээр усны хувцастай алхахаас ч зүрхшээж байсан бүрэг ичимхий миссүүдээс түрүүлэн нүцгэн зургаа авахуулж шуугиан тарьсан Б.Шүрэнчимэг СУИС-ийн кино-драмын ангийг төгссөн гэнэ. Харин тэрээр сайхан бүсгүйн тэмцээнд оролцсныхоо дараахан  Герман орныг зорьсон. Германд 10 гаруй жил ажиллаж амьдарч, гурван ч хүүхдийн ээж болсон мисс бүсгүй маань өдгөө ч залуу сайхан хэвээрээ. Гоо сайхан, бие галбираа өнөө хэр нь хадгалж чадсан мисс бүсгүй эх орондоо ирсэн даруйдаа "Гоёл" наадамд оролцож, томоохон компаниудын нүүр царай болж эхэлсэн. Загварын ертөнцөд эргэж ирсэн сайхан бүсгүй маань топ модель Д.Болормаагийн "Монгол модель" агентлагт суралцаж, "Гоёо" компанийн хавар зуны шинэ коллекцийн сурталчилгааны ажлыг авч, том компаниудтай тун ч амжилттай гэрээ байгуулж эхэлжээ. Түүний амжилтанд атаарахсан загварын охидууд хэл ам хийж, миссШүрэнчимэгт тун ч таагүй хандаж эхлээд байна. Гэвч энэ бүхэнд Шүрэнчимэг мисс тун ч тоомжиргүй хандаж байгаа бөгөөд гурван хүүхэд гаргаж, гучин насны босго аль хэдийнээ алахсан ч гэсэн дахин нүцгэлэхэд бэлэн байгаагаа мэдэгдээд байгаа сурагтай.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.