Өвөр монгол эзэнтэй ”Нью Гор” ХХК хөрсний усаа зөвшөөрөлгүй Туул голд цутгаж байжээ

2014/09/26
Share |
Хүмүүс:
Өвөр монгол эзэнтэй ”Нью Гор” ХХК хөрсний усаа зөвшөөрөлгүй Туул голд цутгаж байжээ

Нийслэлчүүдийн ундны эх эх үүсвэр болсон Туул голд заналхийлэх хувийн хэвшлийнхэн олон болсон тухай бид мэдээлж байсан.

Хайрга олборлодог компаниуд, ойр хавийн амралтын газрууд, арьс ширний үйлдвэрүүд үүний тоонд багтана. Харамсалтай нь дээрх аж үйлдвэрүүд дээр нэгэн  компани нэмэгдсэн нь "Нью Гор" гэх өвөр монгол эзэнтэй барилгын компани аж.

Тодруулбал дээрх компани Баянгол дүүрэгт баригдаж буй барилгынхаа хөрсний усыг барилгын хогтой нь Туул голруу цутгаж байжээ. Ингэхдээ Мэргэжлийн хяналтын байгууллагаас ямар нэг зөвшөөрөл авалгүй аль хэдийн 100 мянган шоо метр бохир усыг голруу нийлүүлжээ.

Одоогоор дээрх компаний үйл ажиллагааг зогсоогоод байгаа бөгөөд энэ мэтээр хөрсний усыг хууль бусаар зайлуулж барилга барьж байгаа компаниуд байгаа гэдгийг хэлж байна.

дээрх хөрсний устай холбоотой асуудал зөвхөн байгальд хор нөлөөгөө үзүүлээд зогсохгүй олон сая төгрөгөөр авсан байрыг тань насжилтыг богинсогох, цаашлаад байгалийн гамшигт тэсвэрт байдлыг алдагдуулж хөрсний суулт өгөхөд нөлөөлдөг байна.

 

Хэрэв  та өөрийн шинэ орон сууц зэхэж захиалахаар бол барих газарт нь  хөрсний ус байгаа эсэхийг эхлээд мэргэжлийн байгууллагаар шалгуулаарай. Хөрсний устай газар барилга байшин барьснаас эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол  цөөнгүй гардаг тухай энд дарж үргэлжлэлийг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.