Драмын театраа орхисон жүжигчин Т.Хулан хөтлөгч болно

2014/09/27
Share |
Хүмүүс:
Драмын театраа орхисон жүжигчин Т.Хулан хөтлөгч болно

Шинэ үеийн тайз дэлгэцийн урлагийн нүүр царай болсон авьяаслаг залуу жүжигчдийн нэг  УДЭТ-ын жүжигчин Т.Хулан театраасаа гарч байгаагаа албан ёсоор мэдэгдээд авсан билээ. Монголын сайхан бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор багтдаг жүжигчин хөтлөгч болох сурагтай. Тэрээр жил бүр авьяаслаг залуучуудыг тодруулдаг “To be or not to be” театрчилсан шоу нэвтрүүлгийг хөтлөн явуулахаар болсон гэнэ.  Энэ жилийн “To be or not to be”  наадмыг Ардын уран зохиолч С.Эрдэнийн мэндэлсний 85 жилийн ойд зориулан явагдах юм. Т.Хулан хэлэхдээ “театрын урлагт хайртай, жүжигчин болох хүсэл тэмүүлэл өвөртлөн тус шоунд оролцож байгаа хүүхэд, залууст мэргэжлийн зөвлөгөө өгч, тусалж дэмжинэ” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.