Энэ намрын хамгийн анхны бүх оддын цугларалт ”New star studio”-ийн 10 жил

2014/09/30
Share |
Хүмүүс:
Энэ намрын хамгийн анхны бүх оддын цугларалт ”New star studio”-ийн 10 жил

Энэ намрын хамгийн анхны бүх оддын цугларалт "New star studio"-ийн 10 жил Энэ намрын хамгийн анхны оддын цугларалтыг Монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн орон зайтай, өнгө төрхтэй, өөрийн гэсэн хэв маягтай "New star studio"-ийнхэн хийх гэж байна. Тэд рок попын ертөнцөд нэгэн шинэ дуу хоолой болон орж ирсэнээс хойш аль хэдийнэ 10 жилийн нүүрийг үзжээ. Монголын авьяаслаг хөгжмийн зохиолч С.Гантөр тэргүүтэй тус студийнхэн энэ хугацаанд ард түмэнд хүрсэн олон сайхан хит дуунуудыг "үйлдвэрлэж", олон ч хамтлаг дуучдын хөлийг дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн байна. Тиймдээ ч ийнхүү 10 жилийнхээ ойгоор ард түмэндээ тайлангаа тавьж, үзэгч түмнийгээ урин залж байгаа аж. Ирэх баасан, бямба гаригт буюу 10 дугаар сарын 3,4-ний өдрүүдэд UB palace-ийн концертын их танхимд болох тус тоглолтын билетийг 1900-1199 –ээр захиалж болохоос гадна www.easyticket.mn сайт руу орж интернэтээр захиалж болох юм байна. Тус тоглолтонд олон төрөл жанраар бүтээсэн уран бүтээлийн эзэд, оддууд оролцох гэнэ. Тухайлбал Хөгжмийн зохиолч Б.Шарав, Н.Жанцанноров, Л.Балхжав, Б.Долгион, Хоовон Г.Энхбаяр, Г.Пүрэвдорж нарын шилдэг бүтээлүүд, Айзам, Харанга, Хурд Никитон, хамтлаг зэрэг шилдэг хөгжимчид, хамтлагууд, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Т.Ариунаа, Төрийн соёрхолт Д.Болд, МУГЖ Х.Лхагвасүрэн, СТА С.Сэрчмаа, 3 охин, Камертон, Номин Талст, Фрий зон, Салхи, Sweetymotion, BX зэрэг дуучдын шилдэг дуунуудаас бүрдсэн сэтгэл баясгах сайхан тоглолт болно гэдгийг "New star studio"-ийнхэн онцолж байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
mihnmauad DAprzqpqwniloikyhp, [url=http://phfxnauvtdwn.com/] phfxnauvtdwn[/url], [link=http://mibuqzpxjdmx.com/ ]mibuqzpxjdmx[/link], http://zufazolgclbb.com/
IP:5.188.84.43  2019-11-08 00:44:53
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.