Хүмүүс: Ц.Алдармаа | Оюунтуул | |
Хошин урлагийн “Шинэ үе” продакшны жүжигчин бүсгүйчүүд халуун ус цацаж бие биенээ түлсэн хэрэг олныг хэсэг гайхшруулсан. Хэсэгтээ намжаад буй энэ хэргийг өнөөдөр Сонгино хайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх танхимд хэлэлцэхээр шүүх бүрэлдэхүүн цуглалаа. Шүүх хуралд жүжигчин Оюунтуул хүзүүгээ битүү ороосон байдалтай ирсэн бол, Алдармаа нүүрээ нууж ирсэн юм. Шүүх хурлыг сурвалжилахаар очсон сэтгүүлчид Алдармаагийн хийж буй бүдүүлэг үйлдлүүдийг хараад үнэхээр гайхсан юм. Бид тун удахгүй Алдармаагийн бүдүүлэг үйлдэл болон, шүүх хурлын талаарх бичлэгийг хүргэх болно.