Хүмүүс: Ц.Алдармаа | Оюунтуул | |
Жүжигчин Д.Оюунтуул, Ц.Алдармаа нарын шүүх хурал өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх танхимд эхэлсэн ч, шүүхийн шинжээч, өмгөөлөгч нар ирээгүйн улмаас хойшиллоо. Шүүх хуралд Алдармаа 2 өмгөөлөгчтэй ирсэн бол Оюунтуулын өмгөөлөгч хөдөөнөөс ирж яваа гэсэн юм. Алдармаа шүүх хуралд ирэхдээ үүднээсээ эхлэн бүдүүлэг авир гаргаж, сэтгүүлчийг цохиж, улмаар сэтгүүлчидтэй бүдүүлэг харьцаж байсан юм. Харин Оюунтуул нүдэндээ нулимстай сууж харагдана, түүний өмгөөлөгч ирсэнгүй. Түүнчлэн Алдармаа шүүхээс олон хүмүүсээр хамгаалуулан гарсан юм. Шүүх хуралд Бооёо жүжигчидийнхээ хамтаар ирсэн бөгөөд ийнхүү ярьжээ.