Нийт банкны хэмжээгээр чанаргүй зээл 67,1 тэрбум төгрөгт хүрчээ

2008/05/29
Share |
Хүмүүс:
Нийт банкны хэмжээгээр чанаргүй зээл 67,1 тэрбум төгрөгт хүрчээ

Монголбанкны мэдээгээр аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 64.9 хувиар өсч, 2 436.5 тэрбум төгрөгт хүрсэн байна. Иргэдийн хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 81.3 хувиар өссөн бол хувийн секторт-64.5-аар өссөн дүн гарчээ. Мөн санхүүгийн бусад байгууллагынх 3.6 дахин өсч, улсын секторынх 39.2 хувиар буурсан байна. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 23.7, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл нэг хувь дээшилжээ. Түүнчлэн банкны хэмжээгээр чанаргүй зээл 67.1 тэрбум төгрөгт хүрсэн байна. Төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн ханш энэ оны дөрөвдүгээр сарын эцсээр 1164.94 төгрөг болж, өнгөрсөн онтой харьцуулахад 0.01 хувиар чангарав. Харин төгрөгийн евротой харьцах нэрлэсэн ханш 1811.94 төгрөгт хүрсэн нь 2007 оны мөн үетэй харьцуулахад 14.4 хувь, юаньтай харьцах ханш 166.71 төгрөг болж 10.4 хувь суларсан байна. Үүнээс гадна оны эхний дөрвөн сарын улсын нэгдсэн төсвийн статистик мэдээнээс товч сонирхуулья. Татварын бус орлого 87.2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 25.8 хувиар буурчээ, Улсын нэгдсэн төсвийн нийт орлого оны эхний дөрвөн сарын байдлаар буурсан дүн гарлаа. Тодруулбал, нэгдсэн төсвийн орлого, тусламжийн дүн 684.6 тэрбум, зарлага болон эргэж төлөгдөх цэвэр зээл 635.8 тэрбум болж, нийт тэнцэл 48.7 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. Гэвч өмнөх оны мөн үеийнхээс 16.8 тэрбум төгрөгөөр буурсан байна.

Эх сурвалж: Бизнесийн мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.