Солонгосын элчингээс түр хугацаагаар виз олгохгүй гэжээ

2014/10/03
Share |
Хүмүүс:
 Солонгосын элчингээс түр хугацаагаар виз олгохгүй гэжээ

Монгол дахь БНСУ-ын Элчин сайдын яамнаас арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл Монголчуудад жуулчны виз олгохгүй гэдгээ мэдэгдсэн гэх мэдээлэл ирлээ. Энэ нь БНСУ-ын Инчон хотноо Азийн спортын XVII их наадам болж байгаатай холбоотой байж магадгүй гэж иргэд үзэж буй аж. Бид асуудлыг тодруулахаар Солонгосын элчин сайдын яамтай холбогдлоо. Харин Элчин сайдын яамнаас “Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн мэдэгдэв.

БНСУ-ын ЭСЯ-ны сайтад "Аргын тооллын 10-р сарын 3-ны өдөр Анх төрт Солонгос улс байгуулагдсан өдрийг тохиолдуулан БНСУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам энэ өдөрт ажиллахгүй гэж мэдээлжээ. Солонгосын визийн мэдүүлэг хүлээн авдаг Монгол-Солонгосын иргэд солилцооны нийгэмлэг, Hang-Mong Law-аас түр хугацаагаар монголчуудад виз олгохгүй гэх мэдээллийн талаар тодруулахад “Бид өнөөдөр ч аялал жуулчлалын визийн мэдүүлэг хүлээн авч байна" гэв.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.