Сураггүй болсон Малайзын онгоцыг эрэн хайх ажил эхэллээ

2014/10/04
Share |
Хүмүүс:
Сураггүй болсон Малайзын онгоцыг эрэн хайх ажил эхэллээ

Өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд Малайзын агаарын тээврийн "Boeing 777-200" онгоц Куала Лумпураас Бээжин хүрэх замдаа сураггүй алга болсон билээ.

 

Тухайн үед онгоцонд  нийт  227 зорчигч, нисэх багийн 12 гишүүн зорчиж явсан бөгөөд Хятад болон Тайваны 152, Малайзын 38, Индонезийн 7 иргэн байсан бол ОХУ, Итали, Недарланд, Австри улсаас нэг иргэн байсан юм.

 

Тэгвэл энэ долоо хоногийн эцсээр эрлийг сэргээхээр Австрали, Малайз улсууд төлөвлөж байгаа ажээ. Уг ажлыг өчигдөр эхлүүлэх гэж байсан ч цаг агаарын байдлаас шалтгаалж ням гариг хүртэл хойшлуулсан байна. Эхний эрлийг явуулсан газраас нэлээд урд зүгт нийтдээ 60 мянган шоо км талбайгаас энэ удаа хайх аж. Дашрамд дурадахп энэ ажлыг нэг жил орчим хугацаанд хийхээр тооцоолжээ.

 

Сураггүй болсон онгоцыг олж чадахгүй ч байж болзошгүй гэж Олон улсын хайгуулын төвийн удирдагч, Австралийн зэвсэгт хүчний командлагч байсан Ангус Хьюстон хэлсэн байна. Түүний ингэж хэлх болсон шалтгаан нь 1914 онд Энэтхэгийн далайд ул мөргүй алга болсон Австралийн тэнгисийн цэргийн хүчний “Сидней” хэмээх хөлөг онгоцтой холбоотой аж. Уг онгоцны сэгийг 67 жилийн дараа олсон түүхтэй юм байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.