Д.Сугарын хүүг дахин шүүнэ

2014/10/06
Share |
Хүмүүс:
Д.Сугарын хүүг дахин шүүнэ

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хүү С.Цог нарын 12 хүн хар тамхины хэргээр өнгөрсөн нэг­дүгээр сард эрүүгийн хэрэгт татагдсан юм. Тэднийг хар тамхи олж авч, бусдадаа борлуулан, хэрэглэж байсныг цагдаагийнхан үйлдэл дээр нь барьсан гэдэг. Олны танил, нэр төртэй хүмүүс, тэдний хүүхдүүд хар тамхины гэмт хэрэгт холбогдох тохиолдол хэдэнтээ гарсан. Сүүлийн үед баян чинээлгээр зог­сохгүй амьдралын бо­ломжгүй хүмүүс ч энэ төрлийн хэрэгт холбогдох болсныг цагдаагийнхан хэлж буй юм. Үүний нэг илрэл нь С.Цог нарын хамсаатнууд юм.

Уг хэргийг анхан шатны шүүхээр өнгөрсөн дөрөвдүгээр сард шийдвэрлэснийг тухайн үед нь мэдээлж байсан. Шүүх хурлын үеэр шүүгдэгч Ц.Эрдэнэбилэг “Би хар тамхийг худалдан авахын тулд “Pruis” маркийн машинаа ломбардад 900 мянган төгрөгөөр тавьсан. Мөнгөөрөө Н.Золбадралаас хар тамхи худалдан авсан. Нэг өдөрт гурван удаа хэрэглэхийг авсан. Тухайн үед Н.Бямбасүрэнтэй хамт явсан. Учир нь Н.Золбадрал Н.Бямбасүрэнгээс өөр хүнтэй харьцдаггүй гэсэн” хэмээж байв. Харин Н.Одхүү “Би машинаа хэнд ч өгөөгүй. Гэхдээ тэр илэр­сэн хар тамхи минийх биш. Би баригдахаасаа өмнө Хөрөнгийн биржийн урд С.Цогтой уулзсан. Н.Золбадралтай С.Цогоор дамжуулж танилцаж байсан” хэмээн мэдүүлж байв.

Монгол Улсын хуу­лиар хар тамхитай хол­боотой хэргийн ялын дээд хэмжээ 15 жил байдаг. Улсын яллагч тэдэнд 12 жилийн ял төлөвлөсөн байсан ч Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд хоёр өдөр үргэлжилсэн шүүх хурлын дүнд С.Цогт хоёр жилийн ял оноосон. Шүүгдэгчдийн мэдүүлгээр С.Цог нь хар тамхи борлуулсан, бусад нь хилээр нэвтрүүлсэн үйлдэлдээ 3.5 жилийн ял сонссон юм. Харин шүүгдэгчид давж заалд­санаар хоёр сарын дараа хурал зарлагдсан байна. Давж заалдах шатны шүүх хурлаар анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Уг хэрэгт холбоотой нэмэлт мэдээллийг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас саяхан шүүхэд шилжүүлснийг эх сурвалж мэдээллээ. Ингэснээр удахгүй С.Цог нарт холбогдох шүүх хурал товлогдох бололтой.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.