Хар тамхины ургамал түүж байсан этгээдүүдийг үйлдэл дээр нь баривчиллаа

2014/10/07
Share |
Хүмүүс:
 Хар тамхины ургамал түүж байсан этгээдүүдийг үйлдэл дээр нь баривчиллаа

2014 оны аравдугаар сарын 06-ны өдөр буюу өчигдөр Төв аймгийн нутаг дэвсгэрээс хар тамхины нэг төрөл болох каннабис төрлийн , хуул бус, сэтгэцэд нөлөөлөх мансууруулах төрлийн ургамалыг түүж байсан гурван иргэнийг ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан баривчиллаа. Сэжигтэн этгээдүүд нь 1986 онд төрсөн Т,Б,Ц гэгч этгээдүүд бөгөөд арав орчим уут буюу 10 кг хар тамхины ургамал түүж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. Тухайн түүсэн ургамалыг одоогоор шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэж өгөөд шинжилгээ хийлгэж буй юм байна.

 

Тэднийг цагдан хориод  Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 192,2-оор эрүүгийн хэрэг үүсгэн шалгалж эхэлжээ. Энэхүү зүйлд “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг.

 

Мөн өчигдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс 30 настай Б гэгч нь 2,5 кг каннабис төрлийн ургамалыг хууль бусаар олж аваад бусдад зарж борлуулах гэж байсныг илрүүлсэн байна.

 

Энэ ургамал ургадаг газруудад цагдаагийн байгуулага хэрхэн хяналт тавьж ажилладаг талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахмад Ё.Лхавгасүрэнгээс тодруулахад “Монгол Улсын нутаг дэвсгэрт ургадаг мансууруулах төрлийн энэ ургамалын тархац болон судалгааг цагдаагийн байгууллага төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хийсэн. Үүний хүрээнд тухайн газруудад байнга хяналт тавьж ажилладаг. Энэ хяналтын хүрээнд эдгээр хууль зөрчигчдийг илрүүлэн шалгаж байна. Өнгөрсөн жил энэхүү хар тамхины ургамалыг усгах ажил нэлээд хийгдсэн. Хамгийн гол нь гурван жил дарааллан устгаж байж бүрэн устдаг болохоор цагдаагийн байгууллагаас Засгийн газар болон Хуульзүйн яаманд санал хүргүүлсэн. Удахгүй хар тамхины ургамалуудыг усгалд оруулж цэгцэлнэ.” хэмээсэн юм.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser çàêëàäêè ñîëè ñèìôåðîïîëü что такое водник и как его курят Активы группы ВКБ | ИНФОРМСР¢ÐÐÐ”ÐÐ Ð¢ купить хмурый кайф НефтеюгР°Ð½ÑÐº Купить Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Суджа скотобаР·Ð° обойти блокироР²ÐºÑƒ марки закладкР°Ð¼Ð¸ galoperidol купить Гаш Беслан êóïèòü ñîëü ÷åðåç çàêëàäêó Купить Шишки в Щучье спайс опт закладкР¸ efedrin как найти Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ с героиноР¼ закладкР¸ по Ñ…Ð°Ñ€ÑŒÐºÐ¾Ð²Ñ ƒ НаркотиРºÐ¸ в КораблиР½Ðµ Купить Марки в Юхнов-1 спайс купить в уфе ñêîðîñòü â òîëüÿòòè çàêëàäêè обойти запрет роскомнР°Ð´Ð·Ð¾Ñ€Ð° ЗакладкР¸ наркотиРºÐ¸ в Могоче жуков телеграР¼Ð¼ ÐšÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в ШарыповРµ кфх сад помолейРºÐ¾ а в статистР¸ÐºÐ° смерти от спайса что такое эйфоретР¸ÐºÐ¸ восстанР¾Ð²Ð»ÐµÐ½Ð¸Ðµ по берчу çàêëàäêè àñòàíà ñêîðîñòü Ð°Ð²Ñ‚Ð¾ÑÐ»ÐµÑ Ð°Ñ€ÑŒ стал Ð½Ð°Ñ€ÐºÐ¾Ð±Ð°Ñ €Ð¾Ð½Ð¾Ð¼ закладкР¸ ÐºÑ€Ð°ÑÐ½Ð¾ÑÑ €ÑÐº соль купить Первый Балахна ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ закладкР°Ð¼Ð¸ в екатериР½Ð±ÑƒÑ€Ð³Ðµ экстази купить Шишки в Люберцы атропин чем можно Ð·Ð°Ð¼ÐµÐ½Ð¸Ñ‚Ñ Œ Ð¿Ñ€ÐµÐ¿Ð°Ñ€Ð°Ñ ‚ кетамин
IP:188.72.127.47  2018-01-02 17:18:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.