21 настай залилагч этгээдээс болгоомжлохыг анхааруулж байна

2014/10/07
Share |
Хүмүүс:
21 настай залилагч этгээдээс болгоомжлохыг анхааруулж байна

алуухан бүсгүй олон байгууллагыг залилсан гэмт хэрэг гарлаа гэсэн мэдээлэл ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвд иржээ. Тодруулбал 21 настай С гэх бүсгүй дөрвөн сартай жирэмсэн бөгөөд  2011 онд эрүүгийн хуулийн 148,2-оор ял шийтгүүлж байсан байна. 18-н нас хүрээд л залилангийн гэмт хэрэг үйлдэж эхэлсэн С  ял сонсоод, хугацаагаа бүрэн эдлээд гарч ирсэн бөгөөд дахин залилан хийсэн байна. Түүнийг жирэмсэн учраас гадуур байцааж буй аж. Тэрбээр хорих ангиас гарч ирээд худалдааны байгууллагад хоёр сар гаран ажиллаж байгаад ийнхүү амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор залилангийн гэмт хэрэг үйлдсэн байна. Хаан банкны 5561150439 гэсэн найзынхаа дансаар дамжуулж олон удаа залилан хийсэн бөгөөд  өөрөө ямар ч бичиг баримтгүй, аль нэг банкны дансгүй юм байна.

Тэрбээр Талх нарийн боов, ундаа жүүс, гурил, хагас боловсруулсан бүтээгдэхүүн зарж борлуулдаг үйлдвэр компани руу "Би Нийслэлийн засаг даргын тамгын газрын бодлого зохицуулалтын мэргэжилтэн Эрдэнэчимэг байна. Танай байгууллагын хоёр хүнийг нийслэлийн 375-н жилийн ойн медалиар шагнана. Тэмдэгтийн хураамж 114,400 төгрөг миний данс руу шилжүүлнэ үү, шагналаа авах үед нь танай байгууллагын хүнийг 150 төгрөгөөр шагнана” гэж хэлдэг байжээ. НЗДТГ-т яг ийм хүн ажилладаг болохоор итгээд мөнгө өгсөн хүн ч байна, эргэлзээд шалгасан тохиолдол ч бас байгаа аж. Мөн Эрдэнэчимэг нэрээрээ " Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих Америкийн BBTI компаниас тоног төхөөрөмж оруулж ирж байгаа. Танайд үнэгүй олгоно. Гаалийн татвар 200-250 төгрөгийн та нар өөрөөсөө төлнө.Миний данс уруу мөнгө шилжүүлнэ үү" хэмээн залилдаг байжээ.  Түүнийг  Баянзүрх, Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр шалгаж байна.  Гар утсаар мэдээлэл авч, гоомой хандан залилангийн гэмт хэргийн хохирогч болохгүй байхыг, Мөн энэ хэрэгт өртсөн байж болзошгүй бол Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандахыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Htvevatty ok’ loan debt consolidation payday loans personal installment loans online payday loans no credit checkhttp://paydayloans-online.us.o rg/ OK’
IP:46.119.127.241  2018-01-24 15:19:46
magliette calcio Many thanks, this site is extremely valuable. magliette calcio http://www.doralcentermall.com
IP:36.251.87.160  2018-08-14 04:12:13
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.