”Гурван бүдүүн” хамтлагын залуус Инчёны нисэх буудал руу явах замдаа осолд оржээ

2014/10/08
Share |
Хүмүүс:
 ”Гурван бүдүүн” хамтлагын залуус Инчёны нисэх буудал руу явах замдаа осолд оржээ

Монголын рок поп урлагт өөрийн гэсэн өнгө төрх уянгалаг, намуухан дуу хоолойгоороо онцгойрдог “Гурван бүдүүн” хамтлаг БНСУ-ын Сөүл хотноо “Best of Hits”тоглолтоо хийхээр эх орноосоо мордсон билээ. Тэд энэ сарын 4-нд буюу Азийн наадмын хаалтын өдөр Монголын багийн тамирчид болон БНСУ-д ажиллаж амьдардаг залуустайгаа нэгэн үдшийг хамт өнгөрөөсөн аж. “Гурван бүдүүн” хамтлагынхан өчигдөр эх орондоо ирэх байсан боловч, тодорхой шалтгааны улмаас ирсэнгүй. Учир юу гэвээс тэд Инчёны онгоцны буудал руу явах замдаа осолд орсон гэнэ. Тэднийг хүргэж явсан машиныг хурдны зам дээр нэг машин мөргөсөн байна. Эх сурвалжийн мэдээлсэнээр “Гурван бүдүүн” хамтлагын залуус ноцтой хүнд гэмтэл аваагүй ба хамт явсан хоёр хүнийг нь эмнэлэгт хүргэжээ. Энэ талаар бид тус хамтлагын залуустай холбогдоод эргэн сурвалжлах болно.

эх сурвалж-newsbox.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.