”Д.Дагвадорж аварга Т.Санчиртай уулзсан гэсэн”

2014/10/08
Share |
Хүмүүс:
”Д.Дагвадорж аварга Т.Санчиртай уулзсан гэсэн”

Манай улсын сагсан бөмбөгийн шигшээ багийнхан Азийн спортын 17 дугаар наадамд амжилттай оролцож, шигшээ наймд шалгарч чадсан. Хэдийгээр багийн спорт ч гэлээ энэхүү амжилтад хүрэхэд тамирчин Т.Санчирын ур чадвар ихээхэн нөлөөлсөн билээ.

Энэ ч үүднээс түүнийг сонирхох гадаадын клуб гарч ирсэн гэх мэдээлэл ч байна.

Тухайлбал, их аварга Д.Дагвадорж өчигдөр твиттертээ “Т.Санчирт Японд тоглох санал ирж байна. Холбогдох утас байна уу” хэмээн жиргэв. Эндээс харахад Японы талаас их аваргаар дамжуулан манай тамирчинд санал хүргүүлж байгаа бололтой.

Энэ мэдээллийг Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч О.Баярцогтоос тодруулахад,

-Т.Санчиртай биечлэн уулзаагүй байгаа болохоор тодорхой мэдээлэл алга. Гэхдээ их аварга Д.Дагвадорж Т.Санчиртай уулзсан гэж байсан гэлээ.

Харин Т.Санчирын тухайд энэ жил "Гурван тамир" багт тоглох гэрээ байгуулаад байгаа юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.