М.Бөхбат: Манай тамирчдын хоолонд хэрэглэсэн ариун цэврийн хэрэглэл хийсэн нь тогтоогдсон

2014/10/09
Share |
Хүмүүс:
М.Бөхбат: Манай тамирчдын хоолонд хэрэглэсэн ариун цэврийн хэрэглэл хийсэн нь тогтоогдсон

Хэдхэн хоногийн өмнө БНСУ-ын Инчён хотод болсон Азийн спортын 17 дугаар наадмын жүдо бөхийн барилдааны үеэр манай эмэгтэй баг тамирчдын идэж байсан хоолноос хэрэглэсэн ариун цэврийн хэрэгсэл /дамск/ илэрч, хэвлэлээр шуугиан тарьсан. Энэ талаар Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч М.Бөхбат дэлгэрэнгүй мэдээлэл өгснийг хүргэж байна.

-Үнэхээр харамсмаар, жигшмээр зүйл болжээ. Энэ үйл явдал яг хаана болсон бэ? /Эх сурвалж: www.polit.mn/

-Тамирчдын хувцас солих өрөөнд болсон юм. Өнгөрсөн сарын 20-нд, наадам эхлээд удаагүй байхад манай жүдочид хоёр алт, нэг мөнгөн медаль авсан байдаг. Маш сайн амжилт гаргасан л даа. Тамирчдын идэх хоол хүнсийг Үндэсний олимпийн хороо хариуцаж бидэнд хүргэж өгдөг байсан. Гэтэл тэмцээний хоёр дахь өдрөөс хоол нь ирээгүй. Ямар сайндаа Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар тамирчиддаа дэлгүүрээс бэлэн гоймон авчирч өгөхөв. Тэр гоймонг идээд дөнгөж өл залгах төдий өнгөрсөн. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням бүтэн өдөр хоолгүй өнжсөн. Бэлэн гоймонгоор хооллосноос болоод тамирчдын биед эхний удаад урвал өгч, цаашлаад ходоод нь өвдөж эхэлсэн. Үүнийгээ дагаад сэтгэл санаа нь хүртэл унасан. Тэгээд арга ядаад өөрсдөө хоол хүнсээ зохицуулах юм болтол Үндэсний олимпийн хорооны ажилтан бидэн дээр хүрч ирээд, “Маргаашийн хоолыг бас захиалж чадсангүй. Та бүхэнд 100 мянган вон өгье. Үүгээр болгож байх уу” гэсэн. Тэр мөнгөөр 20 тамирчныг хооллоход бэрх биз дээ. Тэгээд зарим нэг нь хувиараа гадуур хооллосон.

-Тэгээд?

-Гурав дахь өдөр нь манай охид багийн барилдааны өмнө өөрсдөө хоол хийж иднэ гээд завсарлагааны үеэр хоол хийж идсэн байдаг юм. Би тэр үед үзэгчдийн суудалд сууж байлаа. Тэгтэл дэлхийн аварга М.Уранцэцэг маань над дээр хүрч ирээд “Бөхбат ах аа ноцтой асуудал гарлаа. Та доошоо өрөөнд ороод ирэхгүй юу” гэв. Тэгэхээр нь би яав, юу болов гэхэд нөгөө асуудлаа хэлж чадахгүй хоолой нь зангирчихсан байсан. Үнэхээр ноцтой юм болж дээ гэж бодоод доод давхрын хувцасны өрөөнд ортол манай охид идэж байсан хоолныхоо үлдэгдлийг надад үзүүлдэг юм байна. Тэгээд тэдний дутуу идсэн хоолноос нь эмэгтэй хүний өдөр тутмын хэрэглэл гарч ирснийгээ надад харуулсан юм. Тухайн үед охидуудын нэг хэсэг нь уйлчихсан, зарим нэг нь бөөлжсөн байдалтай байсан. Тун урвуу царайтай угтсан даа. Би тэр бохир зүйлийг хараад нүдэндээ итгэж ядан огиж орхисон. Би тэр дор нь наадмын зохион байгуулах хороо, жүдо бөхийн тэмцээнийг зохион явуулсан албаны хүмүүс, тэр зааланд хариуцаж ажиллаж байсан хамгаалалтын тусгай хувцастай хүмүүст хандаж үзлэг шинжилгээ хийхийг хүссэн. Ийм бусармаг зүйл спортод байж болшгүй юм. Жигшүүртэй хэрэг. Түүнчлэн БНСУ-ын жүдо бөхийн багш, дасгалжуулагч нарт нь үзүүлж үнэн байдлаа учирласан. Тэднийг энэ зүйлийг хийсэн гэж байгаа юм биш. Цаашид энэ мэт бусармаг зүйл гаргахгүй байх талаас нь анхааруулсан хэрэг. Албаны шаардлага хүртэл өгсөн. Гэвч тэд “за” гэж хэлчихээд нүүрэн дээрээ уучлалт гуйсан хэрнээ бидэнд хариу албан мэдэгдэл ирүүлээгүй. Олимпийн хорооныхон Б.Бат-Эрдэнэ аваргад хандан манай холбооноос гаргасан бичигт гарын үсэг зурахыг даалгасан юм билээ.  

-Мэдэгдлээ хэнд хаяглаж явуулсан бэ?

-Азийн олимпийн зөвлөл, тэмцээн зохион байгуулах хорооны ерөнхийлөгчид нь хаяглаж явуулсан. Мөн Азийн жүдо бөхийн холбооны албаны бүх хүнд хандсан. Энэ асуудал яаж шийдэгдэхийг би хэлж мэдэхгүй байна. Ийм бусармаг зүйл спортын түүхэнд гарч байгаагүй. Тамирчдын идэж байсан хоолноос өмнө нь хар тамхи, допинг, эм тан илэрч байсан. Гэхдээ ийм жигшмээр бохир зүйл гарч байсан гэж би л лав сонсоогүй юм байна. Албаны хүмүүс нь үүнийг дэвэргэж асуудлыг олон нийтэд зарлахыг хүсэхгүй байсан. Сөрөг мэдээллийг аль болох намжаахыг оролдсон.

-Яагаад?

-Хэдхэн сарын өмнө Солонгост хөлөг онгоц живж, олон хүүхдийн амь нас эрсдэж улс орон даяар олон хоног гашуудлын байдалтай байсан. Энэ орны ард түмэн баяр баясгалангаас нэлээд холдчихсон байсан учраас Азийн наадмаараа бахархал, эв нэгдлээ сэргээх гэж оролдож байсан нь илт. Гэвч энэ мэт асуудал тулгарахад хэвлэл мэдээлэлээр гаргахгүйг хичээж бодлогоор дарж байлаа.

-Та бүхэн тэр бохир зүйлийг баримтжуулсан уу?

-Тэр бохир зүйлийг битүүмжлээд Монголд авчирсан. Тэгээд шинжилгээнд өгсөн. Тэр эмэгтэй хүний өдөр тутмын ариун цэврийн бохир зүйлийг ДНХ-ийн шинжилгээнд оруулахад өчигдөр хариу нь гарч, хэрэглэсэн ариун цэврийн хэрэглэл болох нь тогтоогдсон байгаа. Мөн мэргэжлийн хяналтын газарт үлдсэн хоолыг шинжилгээнд өгсөн. Тэр хоолноос халдварт өвчин, хар тамхи илэрч болзошгүй тул сэрэмжлэх үүднээс энд авчирсан. Юутай ч манай тамирчдын идэж байсан хоолноос хэрэглэсэн ариун цэврийн хэрэглэл гарсан болох нь тогтоогдлоо. Хурууны хээг шалгуулахад тээвэрлэлтийн явцад алга арилсан байна гэсэн. Тэр өрөөнд камер байгаагүй юм. Эмэгтэй бөхчүүд хувцсаа сольдог учраас. Үүнийг манай тамирчдын хоолонд хэн хийсэн бэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.

-Манай тамирчид тэмцээн зохион байгуулагч орны бөхчүүдтэй яг өрсөлдөхийн өмнө энэ шуугиан гарсан л даа. Та бүхэн энэ тал дээр ямар дүгнэлттэй байна вэ. Монголын эмэгтэй жүдочид хэдхэн хоногийн өмнө Челябинскт багийн төрлөөр мөнгөн медаль аваад байсан болохоор энэ тэмцээнд гарцаагүй түрүүлнэ гэж олон хүн хэлж байлаа? /Эх сурвалж: www.polit.mn/

-Манай холбооныхон тамирчид, бусад хүмүүстэй ярьж байхад нэг дүгнэлтэд хүрсэн. Эмэгтэй багийн барилдаан эхлэхээс бүр өмнө өрсөлдөөн аль хэдийнэ ширүүсчихсэн байсан. Манай тамирчдыг дарах гэж маш олон хэллэгээр дарамталж байсны хэлбэр нь үүгээр тодров уу гэж хардаж байна. Энэ тал дээр манай олимпийн хороо улам мэргэшиж ажиллахыг хүсч байна. Ийм хэцүү үед тамирчдынхаа сэтгэл санааг дэмжих ёстой байсан. Би багийн ахлагч нарын дунд шуурхай хуралдаан явуулахыг хүсч, шаардсан. Гэвч шуурхай хуралдаан болоогүй. Тэгээд би Солонгосоос ирэхийнхээ өмнө “Өөр спортын төрөлд энэ мэт тамирчдыг хохироосон зүйл гарахгүй гэх баталгаа байхгүй шүү” гэж сануулсан. Гэвч дараагийн тэмцээнд боксын спортод булхайтай шүүлт олон гарч манай албаны хүмүүс гомдол гаргасан боловч бид хэтэрхий хоцорсон байсан. Үүнээс өмнө сэргийлэх л хэрэгтэй байж шүү дээ.

-Хувцас солих өрөөнд манай тамирчдаас гадна өөр улсын тамирчид байсан уу?

-Тэр өрөөнд ихэвчлэн Солонгосын бөхчүүд байсан гэсэн. Тэгээд тэр хоолыг идээд дэвжээнд гарсан манай охидын сэтгэл санаа маш их унасан байсан гэсэн. Би тэр барилдааныг харж чадаагүй юм. Бараг л зодолдохоос наагуур юм болсон юм гэсэн.

 -Солонгосын жүдо бөхийн холбоо болон зохион байгуулах хорооноос та бүхэнтэй уулзсан уу. Монголын багийн ахлагч Б.Бат-Эрдэнээс албан ёсоор уучлалт бол гуйсан байсан?

-Солонгос улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч уучлаарай гээд 20 гаруй удаа хэлж байна лээ. Зохион байгуулах хорооноос уучлалт гуйж Монгол руу нисэхээс цагийн өмнө эмэгтэй жүдочдод гарын бэлэг өгсөн.

Гэхдээ би нэг зүйлийг тодорхой хэлсэн. "Би уучлалтыг хүлээж авахгүй. Манай эмэгтэй жүдочдын хувьд насан туршид нь муухай дурсамж үлдээлээ. Үүнийг амархан мартахгүй биз" гэж л хэлсэн дээ. Манай зарим жүдочид "Энэ бол их спорт шүү дээ. Бид нарыг ингэтлээ үзэн яддаг юм уу" гээд хэлж байгааг сонсоход надад хэцүү л санагдсан.

Эх сурвалж-polit.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Mongol Solongosiin tamirchidiig mongold irehed hariu barih heregtei mongold baigaa solongosuudiig havchih heregtei taarsan gasar bolgondoo hariug n ug
IP:50.159.103.242  2014-10-09 09:36:32
Айн ? МҮОХ энэ балиар үйлдэлд буруутай. Хэдхэн өдөр хоолыг нь зөөж чадахгүй арчаагүй албадтай юм. Хариуцлага хүлээ. Өмхий солонгосуудыг хаа тааралдсан газар нь нулимж бай.
IP:112.72.13.67  2014-10-09 09:36:33
irgen ter hoolnoos ni hen hen idsiin beee shinjilgee ogoocheeee.
IP:202.179.20.170  2014-10-09 09:49:57
novsh novshiin solongosuud ter damskaa hiisen gichioig alah ymsan
IP:112.72.13.89  2014-10-09 09:50:28
Hench bish Ene tohioldol mash tom surgenj bolloo. Tsaashid tur zasag uun deer anhaasrh iim zuil garguulahgui baih, uunees uridchilan sergiileh yamar bolomj baigaag ashigalj todorhoia arga henjee avah heregtei. Bas baigaa baidliig boditroor ni delhii niited medeelj tedend zohih shiitgel, agra hemjee nogduulah ni zuitei.
IP:203.91.117.4  2014-10-09 10:01:32
zochin ingelee geed yahiin yaj ch chadahgui shdee adgiin naad zah ni ard tumneree urialaad solongos hoolnii gazar orohgui bj chadahgui bur huhuulen demjeed hamag munguu bariad guigeed bga bizdee boditoi yum hiij chadahgui hudlaa buhimdaad yahavdee kkkk
IP:112.163.85.232  2014-10-09 10:04:37
Shal teneg Yamar teneg yum be neg hooliin haraad hiigeed ogchih hun avaad yavchihaj bolohgui yumuu busdad buruu ogch bhaar busgiin iim uildel gargah bolomj ogson oorsdiigoo neg harach tiim biz dee
IP:183.177.97.21  2014-10-09 10:26:15
saruul Mongol oron iim yduu ingetlee doroo uls bsan ymu odriin hooloo belen goimongoor onjson hooson onjson gne v hool awj ideh mongogvi bsan gjv tgwl ter baterdene metiin pizdag ahlah gj ywuulj bhar terni zardaliin mongoor idej uuh ym awah bjdee archaagvi ymaa Mongol ornii tor zasag medali awad irher n ineej ireed uulzdag hujaa nars ilv aimar hujaa boljdee
IP:202.70.46.202  2014-10-09 10:32:32
novsh Өөрсдөө юун тэнэг со нартайгаа адилхан хүлцэнгүй юм бэ, ийм бузар юм гараад байхад дараа сургамж болно бизээ гээд байхийн, үүнийгээ тэр тэмцээн дээрээ зарлаад, булхайг нь илчлээд скандал болгохгүй яасын
IP:211.31.209.242  2014-10-09 10:42:24
seegii Uruund camer bdaggui yumaa gexed koridort ni baij l bgaa. Sain shalgaval ilrex l xereg bsan. Koreachuudiin xoolond iim yum garsan bol aali xediin ilruulchixsen buun sensatsi bolj bgaa da. Tolgoi gudailgaj uuchlalat guix bol yuch biah shude. Xun alchixaad uuchlalat guigaad boldoggui l bizde.
IP:103.229.121.85  2014-10-09 10:42:30
seegii Uruund camer bdaggui yumaa gexed koridort ni baij l bgaa. Sain shalgaval ilrex l xereg bsan. Koreachuudiin xoolond iim yum garsan bol aali xediin ilruulchixsen buun sensatsi bolj bgaa da. Tolgoi gudailgaj uuchlalat guix bol yuch bish shude.
IP:103.229.121.85  2014-10-09 10:43:51
zochin Ene uildeluudiig ni delhii niited delgej Solongosuudiig yamar uhamsargyi setgel zyin dogolgoltoi bolohiig deljii niit harag.Aziin olimpiin horoo bas ene asuudald anhaaral tawih heregtei biz de
IP:112.72.11.38  2014-10-09 11:12:43
zaya Tegwel solongos hoolond daxij oroxgvie. Ta nar bvgdere biti idere yugaarch hool hj bgam bile zawaan yma
IP:49.96.35.37  2014-10-09 11:43:26
uursdu buruutai Yoo ter dagaad ch yumu daguulaad ch yumu yavj bga humuus medali avhaar garch irj idchih shahaad l unseed l baidgiin. Gants hooliin zohitsuulj ch chadku yamar archaagui shaarnuud ve. Buun mungu urj hudlaa dagaj salbaij yavhaar uldej bai lalruud. Ter zardliin chin munguur tamirchid hangalttai hoollochihno.
IP:180.235.184.75  2014-10-09 12:10:01
Genco Battulga Nogoo bayan tsataglan naizuud neg odoriin zugaatsdag mongoo ed nart handivlachuuul nasaaraa hohirdiin boluu?
IP:207.102.134.10  2014-10-09 12:58:48
би тэр өгсөн гарын бэлгийг нь арай авчаагүй биз дээ Энэтхэг медалиа аваагүй шүү дээ манайхаан
IP:202.70.42.26  2014-10-09 13:04:27
bbb tavan tolgoin sain chanariin 24 tn nuursiig yaraltai une tohirch hyamd zarna. Utas: 88138688
IP:112.72.13.143  2014-10-09 14:10:41
Өөрсдийн буруу Хувцас сольдог өрөөнд тэрүүгээр нэг өмхий ханхлуулаад борц чанаад байхаар бусад хүмүүст хэцүү байсан болоод дургүйцэхдээ тэгсэн байх. Бид л дасчихсан болохоос биш борц чинь гадныханд их муухай үнэртэй ш дээ. Ер нь тэгээд тамирчдаа өлсгөөд, хоол ч аваад өгчихгүй ус буцалгагчинд хоол хийглгэж байдаг арчаагүй л байна ш дээ. Тэр хэд нь ч гэсэн дээ, хоолныхоо хажууд нэг нь ч болсон байж байхгүй, хаяад гараад явцдаг юм байх даа.
IP:202.170.69.98  2014-10-09 14:41:37
Zochin uursduu bid buruutai..hutsas solidog uruund hool hiigeed,hiiij bgaa hooloo ezengvi orhison,neeree mahnii vner taalamjtai baidaggvig bvgd medej bgaa..olnoo gazar soeltoi baihgvi dee..
IP:150.129.142.103  2014-10-09 15:18:13
Ямар нэг зүйл хийцгээе Seegii тун үнэн хэлжээ. Энэ бол ГХЯ болон МҮОХ нар ямар нэг арга хэмжээ авч ажиллах л асуудал болсон гэж бодохын. Ямар нэг арга хэмжээ авч ажиллах л хэрэгтэй. Ингээд зүгээр орхих асуудал биш гэж бодож байна. СОлонгос хэлтэй хүн байвал тэдний мэдээг хараарай. бас энэхүү бусармаг мэдээг нь өөрсдөд нь үзүүлж сэтгэгдлийг нь хармаар байна. Тэндээс дүгнэлт хийж үзэх хэрэгтэй байна.Тийм хүн байна уу?
IP:202.131.247.23  2014-10-09 15:50:47
nnnn er ni bol huduuniih ni evgui shu,yaj baij ch medne
IP:182.160.6.46  2014-10-09 16:34:57
Ema Zabaan ymaa hool ch ter solongosiin olipiin horoo ch ter sportiig uzen yadaltiin talbar bolgood baih ymaa heleh ch ug algaa bidniig deerlheed bgaa ymuu
IP:124.158.92.5  2014-10-09 16:41:31
Unuudruus Unuudruus zasagiin gazriin ordnii ariin flora tsetsegiin delgvvriin hajyygiin Japan resturan buyu solongos ezentei vmhii hoolnii gazar orj hool idehgvi ee. Vmhii solongosyydiig mongoloos zailyyl. Haa taarsan gazar ni zod. solongos kino bvv vz
IP:150.129.140.72  2014-10-09 17:00:44
Unuudruus Unuudruus zasagiin gazriin ordnii ariin flora tsetsegiin delgvvriin hajyygiin Japan resturan buyu solongos ezentei vmhii hoolnii gazar orj hool idehgvi ee. Vmhii solongosyydiig mongoloos zailyyl. Haa taarsan gazar ni zod. solongos kino bvv vz
IP:150.129.140.72  2014-10-09 17:01:14
lol yadaj bhad yasan ch hoginin savshig ymbe
IP:150.129.140.156  2014-10-09 17:04:44
111111111111 ugaasaa holboonoos bolsn bn shde buh yum anhnaasaa zohion baiguulalttai hool undiin sain zohion baigalaad yvsn bol iim yum bolohguig uguishgui shde manaihan yumand ugaasaa ymr chzohion baigulaltgu handaggiin gaig haruulsn bn shde
IP:140.118.236.202  2014-10-09 17:14:06
dddd Solongosiin shigshee bagiinhan bolon ajillagsadaas ni dhk shinjilgee avahad l ezen ni todroh asuudal bn. Elchin saidiin yamand ni hyrtel helj daramtlah heregtei
IP:80.238.127.6  2014-10-09 17:40:21
bold Tamirchid shinjilge uguuchuu dohtoich hererlel bsanch y un bilvv he medlee muu umhii muu lalriin so nuud alhiinsan
IP:85.85.131.212  2014-10-09 17:57:51
zz mongolchuud uursduu baliar sh dee uursdiinh ni bailgui zavaarsan huurnuud saltaandahaa hooltoigoo holij baidag
IP:92.94.119.58  2014-10-09 20:07:47
Zochin Ter neg yumii n gadaad ru yawuulaad DNA shinjilgee xiilgej boldguimu? Tgd ter sejigleed bga so tamirchdiixtaigaa xaritsuulchij boldgui l yum bx da. 13r zuunii yum shig burxeg yum yariad baixiin, tegj l zargaldmaar baigaan bol iim ineedtei yamar ch notolgoogui yum yariad yaaj ch orilood xen ch tooxku n todorxoi shd.
IP:103.229.121.70  2014-10-09 21:12:02
007 nogoo aihtar hodolgooniihen yu bodoj bgaa bol
IP:202.21.106.169  2014-10-09 21:33:28
zavharsan yum ve yaasan Tamirchdiinhaa hool hunsnii assudliig ertnees yag tav tovloj naad zahiin tednii amjiltiin eh uusver bolson iim zuiliig ingej haingagui orhiod bhdaa yahav dee. Ter orchuulagch ene ter vaidaggui yumuu. Yamar archaagui yum vee.Huvtsanii uruund hool hiij idne gej yu bsan yum ve. Zavaan yum. Havi oiriinhoo humuusiig bas hundetgeh heregtei shuu dee. Ter hereglelees ni DNA test avaad tend orj garch bdan bus tamirchdiin DNA test avch haritsuulaad ezniig ni todruulj arga hemjee avah herwgtei shuu dee.
IP:96.2.168.119  2014-10-09 23:06:52
Зочин Тамирчдынхаа хоол ундыг ч зохицуулаад чадахгуй арчаагуй байхаар чинь захын хун л дээрлэх нь ш дээ. Иймхэн асуудалаа шийдэж чадахгуй улс орон гэж байх ч гэж дээ .тэр том яриад байгаа удирдах хумуус нь чдэээ.бухэл бутэн улс орон гээд тэгээд толоолоод яваад байгаа биз дээ, уул шугамандаа...
IP:108.48.142.106  2014-10-10 08:57:25
zochin hohino ch dee hool hiij ideed baih daa yah ve dee ter hagartlaa bayjsan avarga baterdene chine ayga hool avch ugch chadaagui yu iim l muuhai haramch berduud turd suuj bna solongasuudad bish tur zasagtaa gomd
IP:92.94.119.58  2014-10-10 12:09:55
eegii zawaarsiin bee yoooooooooooooo
IP:27.123.213.129  2014-10-11 11:59:08
HATUU--SHUULT USAN ZAYATAISOLONGOCHUUDGAZARIINHATUUSHUULTENDORJDELHIIN 120JILIINIHTSEVERLEGEEGEERGAZARIINHORSNOOSUURDARCHIGDAJSOLONGOSULSGAZARTAIGAATEGSHLUULJ DELHIIGEESUURDARCHIGDAJALGABOLNO !!!!!!!!!!!!!!!
IP:203.194.118.82  2014-10-11 15:45:28
araai ch de zevuun koreonuudiig zodox u tegex de sonin yum buxel buten bag tamirchidin xoolond yum xiij bxad manaixan xaana bsan yum bol do
IP:27.123.213.4  2014-10-16 19:02:57
gyykejkgzxn 8Np6Wbayklfwmyqkom, [url=http://vebjjrvlwyfl.com/] vebjjrvlwyfl[/url], [link=http://dwthggwwaqlu.com/ ]dwthggwwaqlu[/link], http://cgycsjszdopo.com/
IP:46.161.9.32  2016-06-09 21:46:59
JimmiXzS 11UZrY http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.22  2016-10-15 00:21:14
Travis How do you know each other? tizanidine 4 mg indicationsWhen Newcastle fans protest against something, particularly at home, it is a rare and remarkable event. what do antabuse pills look like“At a time when mental health services are in crisis as a result of this government’s cuts, it’s a huge blow to lose a major and valuable project of this kind
IP:188.143.232.72  2016-12-27 14:03:41
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.