Хүний гавъяат эмч Б.Бүлтэн нарын хэргийг мөрдөн байцаалтанд буцаалаа

2014/10/09
Share |
Хүмүүс:
Хүний гавъяат эмч Б.Бүлтэн нарын хэргийг мөрдөн байцаалтанд буцаалаа

"Эмч, эмнэлгийн ажилтан өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хариуцлагагүй биелүүлснээс өвчтөн нас барсан” гэх үндэслэлээр Хүний гавьяат эмч Б.Бүлтэн, С.Энхзаяа, н.Цовоо, н.Мөнхцэцэг, Соёлмаа нарын таван хүнд холбогдох хэрэг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 14.00 цагт эхэлсэн ч хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцлаа. Учир нь шинжээчийн дүгнэлтийг хэрэгт холбогдсон эмч тус бүр дээр дахин гаргах шаардлагатай гэж үзжээ.

Эмч тус бүр ямар алдаа гаргасныг тодорхой болгоогүй учраас хэнд ямар хариуцлага хүлээлгэх нь эргэлзээтэй гэж үзээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. 

Хэргийг сануулбал өнгөрөгч 2013 онд III амаржих амаржих газарт  Баянзүрх дүүргийн иргэн Ц дөрвөн кг гаруй жинтэй хүүхэд төрүүлсэн байна. Том хүүхэд тээж байгаа гэдэг үндэслэлээр иргэн Ц-д кесарево хагалгаа хийхдээ эхэсийг  нь гүйцэд гаргалгүй саванд үлдээснээс гурван удаа хагалгаанд орж, амь насаа алджээ. Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн дүгнэлтээр эмч нар ажил үүрэгтээ хайнга хандаж,  хохирогч эмэгтэйн саванд эхэсийг дутуу үлдээснээс үүдэн амь насаа алдсан гэж дүгнэсэн байна.

Эх сурвалжийн мэдээллээр  Гавьяат эмч Б.Бүлтэн өмнө нь энэ төрлийн хэрэгт шалгуулж байсан ч 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн хүрээнд прокурорын шатнаас  хэрэг нь хэрэгсэхгүй болж байжээ .Тэднийг Эрүүгийн хуулийн 106.2-т заасан үндэслэлээр БЗД-ийн цагдаагийн I хэлтэст шалгаж харьяа прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байгаа юм. Хүний гавьяат эмч Б.Бүлтэн нарын гэм буруутай нь тогтоогдвол албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуулийн заалттай юм байна.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Joslyngog loans online bad credit online loans loans online loans online payday loans bad credit loans online loans online
IP:5.189.135.164  2018-01-05 07:20:18
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.