Хүмүүс: |
“Hey hey”, “4 урилга” нэвтрүүлгээрээ олны танил болсон MNB телевизийн нүүр царай болж явсан сэтгүүлч Г.Ханхүү бүл нэмж аав болжээ. Ханхүү өмнө нь Малайз бүсгүйтэй үерхдэг байсан бөгөөд, түүнийгээ ч олноос нуугаагүй. Энэ удаа Ханхүүгийн сонголт Жасмин хэмээх мэргэжил нэгт бүсгүй аж. Хосууд сарын өмнө хүүтэй болсон гэнэ. Ийнхүү Ханхүү Монгол бүсгүйг насны ханиараа сонголоо.