Хүмүүс: |
Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн 16 бөхийн хоёроос нь допинг илэрсэн хэрэг гарсан. Тэгвэл отгон арслан өөрийн фэйсбүүкээр дамжуулан үүнд тайлбар хийжээ. Тэрбээр “Энэ миний нэг хувь допингийн цаас. Хариу нь юу гэж ирснийг би мэдэхгүй байна. Энэ кодоо олон нийтэд нуугаад байх шаардлага алга. Хардаад байгаа хүмүүс нь энэний араас тэр хүмүүстэй холбогдож, бүх хүмүүсийн хариуг нь олон нийтэд харуулаад өгөөч. Бусад бөхчүүд бас хариугаа бичгээр аваагүй л байна” хэмээн бичжээ.