Жүжигчин Оюунтуулийг 1.344,000 төгрөгөөр торголоо

2014/10/17
Share |
Хүмүүс:
Жүжигчин Оюунтуулийг 1.344,000 төгрөгөөр торголоо

 Шүүх бүрэлдэхүүн Ц.Алдармаад 7.1 жилийн ял оноосон бол Д.Оюунтуулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох ял оноолоо. 

Улсын яллагчаас уг хэрэгтэй холбогдуулан Д.Оюунтуулд Эрүүгийн хуулийн 99.1-д зааснаар “Бусдын бие мах бодид хөнгөн гэмтэл санаатайгаар учруулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдээд байсан. Харин Ц.Алдармаад Эрүүгийн хуулийн 96.2.6-ийн дагуу “Бусдын бие мах бодид хүнд гэмтэл санаатай учруулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдээд байсан. Энэ зүйл ангиар Ц.Алдармаад таваас дээш долоон жил хүртэлх хугацаагаар хорих ял оноохоор хуультай юм. Шүүх хуралдаан өндөрлөсний дараа Ц.Алдармаагийн өмгөөлөгч давж заалдахаа мэдэгдлээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.