Хүмүүс: |
Хошин урлагийн эмэгтэй жүжигчин болох Ц.Алдармаа,Д.Оюунтуул нарт холбогдох хэргийн шүүх хурал болж өнгөрсөн билээ. Шүүх хурлын дүнд жүжигчин Ц.Алдармаад оноосон 7 жилийн ялыг хүндэдсэн хэмээх шүүх байгуулгыг буруутгасан олон хүмүүс байсан. Тэгвэл энэхүү ээдрээт хэргийн учир тайлагдлаа.
Анх хэргийг хэн эхлүүлсэн бэ?
Энэхүү хэргийг Орхон аймагт байрлах зочид буудалд жүжигчин Ц.Алдармаа уусан виноны шилээ Д.Оюунтуулруу шидсэнээр эхэлсэн.
Жүжигчин Оюунтуул яагаад Алдармааг түлсэн бэ?
Ц.Алдармаагийн шидсэн виноны шилний хариуд Д.Оюунтуул хажуудаа байсан ус буцалгагчаар Ц.Алдармааг цохисон гэх.
Ийнхүү хоёр жүжигчиний маргаан шөнийн 12 цагт өндөрлөж тус тусын өрөөнд орж унтжээ.
Харин өглөө нь 9 цагын үед Д.Оюунтуул жүжигчин охидуудын хамтаар байхад нь Ц.Алдармаа ус буцалгаж өрөөнд нь орж ирэн, явган сууж байгаа Д.Оюунтуулын дээрээс асгажээ. Хажууд нь 2 гэрч байсан гэх. Ийнхүү шүүхээс Ц.Алдармаад эрүүл үедээ хүний амь насыг санаатайгаар хороох гэж оролдсон хэмээн эрүүгийн хуулийн 96.2.6-ийн дагуу “Бусдын бие мах бодид хүнд гэмтэл санаатай учруулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна.Түүнчлэн Ц.Алдармаа 2013 онд Д.Оюунтуулыг зодож бэртээж байжээ.