Хотын ерөнхий менежерийн захирамжыг уландаа гишгэсэн “MINT” клуб

2014/10/21
Share |
Хүмүүс:
Хотын ерөнхий менежерийн захирамжыг уландаа гишгэсэн “MINT” клуб

 

Хууль тогтоомж удаа дараа зөрчиж байгаа талаарх холбогдох хяналт шалгалтын байгууллагуудын хүсэлтийг үндэслэн 15 баар, цэнгээний газрын тусгай зөвшөөрлийг өнгөрсөн сард цэгцэлсан билээ. Хууль, журам зөрчиж байгаа нь холбогдох байгууллагуудын шалгалтаар илэрч, тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг хотын ерөнхий менежерт хүргүүлсэн байна. Тухайлбал залуусын ихээр үйлчлүүлэх болсон “MINT” диско клуб тус энэхүү шалгалтын үеэр тусгай зөвшөөрлөө цуцлуулсан билээ. “ MINT” хэмээх энэхүү баар нь Хан- Уул дүүрэг “ “Home plaza” дэлгүүр дотор байрладаг бөгөөд, сүүлийн үед залуучуудын хамгийн ихээр орох болсон баар билээ. Цаг хэтрүүлэн ажиллаж, 21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаагаар үйлчилдэг тус баар одоог хүртэл үйл ажилгаагаа явуулж байна. Хуулийн гууль болгож буй энэхүү баарны эзэнг Хангал гэдэг аж. Хотын ерөнхий менежер, цагдаагынхан тийм завтай хүмүүс гэж үү? Тусгай зөвшөөрлийг нь нэг өдөр цуцлана, хууль биелүүлдэггүй баарнууд нь эргээд нь ажилдаг, энэ ажил гэж үү? Үүр цүүр хүртэл ажиллаж, үндсэн хуулиа уландаа гишгэж буй “MINT” баарны тусгай зөвшөөрлийг цуцалсан захирамжаа хотын менежер та эргэн нэг харахгүй бол таны захирамж, мөнгөтэй хүмүүсийн илдэнд мохож байна. Түүнчлэн хууль бус үйлдлийг нь баримтжуулахаар очсон зурагчингийн камерийг эвдсэн байна. Тэдний хууль бус үйлдэлийн нотолгоо...

 

 




Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.