Модны хулгайн сүлжээнд цагдаагийнхан оролцсон уу

2008/05/29
Share |
Хүмүүс:
Модны хулгайн сүлжээнд цагдаагийнхан оролцсон уу

Ой модонд түймрээс дор “асч”, нүүрлэж буй нэгэн гамшиг бол модны хулгай. Үүнтэй тэмцэхийн тулд УМХГ-ынхан сэтгүүлчидтэй хүч хавсрахыг хүслээ. Нийслэлийн ногоон бүсэд болон Төв аймгийн нутгаар модны хулгай улам гаарсаар буй гэнэ. Энэ жилийн хувьд хур бороо бага хуурайшилт их байсан учраас өнгөрөгч дөрөвдүгээр сараас өнөөг хүртэл түймэртэй байна. Түймэр цаашид ч гарсаар байхыг үгүйсгэхгүй. Харин энэ байдлыг далимдуулсан модны ангуучид улам ихэсчээ. Энэ нь улсаас болон орон нутгийн засаг захиргааны байгууллагаас орон нутгийн төсвийг бүрдүүлэхээр мод бэлтгэх зөвшөөрлийг олгодог нь нэлээдгүй сөрөг байдлыг үүсгэдэг байна. Архангай, Булган зэрэг уул ус тэгширсэн аймгуудад иймэрхүү зөвшөөрлийг хавтгайруулан олгодог нь өнөөдрийг хүртэл модны ангуучдын олз болсоор байгаа гэнэ. Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт Ц.Гончигдорж гэгч хоёроос гурван cap мод бэлдэж байгаа тухай мэдээлэл УМХГ-т иржээ. Мэргэжлийн хяналтынхан ч мэдээллийн мөрөөр очиход үнэхээр бүлэг хүмүүс мод бэлдэж байсан ч тэд Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагчийн гарын үсэг, тамгатай бичиг үзүүлээд огт халгаасангүй гэнэ. Ц.Гончигдорж тэргүүтэй дээрх хүмүүсийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн ажилтнууд мэргэжлийн хяналтынхантай хамтран баривчилсан байна. Гэтэл баривчлагдаж ирсэн хүмүүс нь өчигдөр хураагдсан таван машин модоо аваад ажилдаа орсон нь мэргэжлийн хяналтынхны гайхшийг бараад байгаа ажээ. Тэднээс уг нь 22 сая төгрөгийн өртөг бүхий мод хураасан ч ийнхүү журмын хашаанаас буцаагаад алдчихжээ. Тэдний ар талд томоохон сүлжээ бий гэдгийг ч байцаагч нар анхаарууллаа. Энэ мэт жишээ олон гэнэ. Бүр сүүлдээ модны хулгайчдын ард цагдаагийнхан байгааг ч тэд үгүйсгэсэнгүй. Учир нь хураагаад авчихсан таван машин модыг бүхэл бүтэн улсын мэргэжлийн хяналтын алба нь зохих журмын дагуу хураасан атал дүүргийн цагдаагийн ажилтнууд гаргаад явуулчихсан нь гайхалтай.

Эх сурвалж: Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.