МУИС-ийн захирлын сонгууль гацаанд оржээ

2008/05/29
Share |
Хүмүүс:
МУИС-ийн захирлын сонгууль гацаанд оржээ

Өчигдөр буюу зуны эхэн сарын 21-ний билэгтсайн өдөр МАХН-ын нэрт зүтгэлтэн, УИХ-ын дарга агсан Энэбишийн хөшөөний шав тавигдсан, УИХ-ын дарга асан Нямдорж сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийсэн энэ тэр гээд үйл явдлууд болсны дотор дөрвөн жил дуншиж том эсэргүүцэлтэй тулгарч байсан МУИС-ийн ректорын сонгууль ч болоодхов. Уг сонгууль явуулах асуудлыг МУИС-ийн нийгмийн ухааны тэнхмийн багш нар дөрвөн жилийн өмнөөс тавьж одоогийн ректор Ц.Ганцогийг огцруулна гэж багагүй сандаргасан. Гэвч Ху намын Бүгд хурлын гишүүн энэ эрхэм яаж ийж тэссээр байгаад 12 жилийг үдэж чаджээ. 1996 онд Ганцогийг анх захирал болоход МУИС-ийн эдийн засаг, нийгмийн ухааны багш нар тийм ч таатай хүлээж аваагүй гэнэ. Учир нь Марксизм-Ленинизмээсээ салаагүй түүхч, философчид өөрсдийнхөө мэргэжлийн хүнийг тавихаар доктор, профессор УГБ Содномгомбо, Норовсамбуу, Дамдин, Банзрагч гэсэн хууччуулаа мөрөөдөж байсан гэдэг. Гэхдээ л залуу физикч Ганцог МУИС-ийн захирлаар 12 жил ажиллачихсан гэдэг нь гарцаагүй үнэн. Харин одоо Ганцог суудлаа тавьж өгөх хуулийн хугацаа болчихоод байгаа аж. МУИС-ийн захирал гэдэг нь угтаа өндөр нэр хүндтэй албанаас гадна бас ч чамгүй сүүтэй саалийн үнээ ажээ. Зөвхөн нэг бизнесмэний сурлага муутай хүүхдийг сургуульдаа “арын хаалгадахад” 1.5-2,5 сая төгрөг халаасанд ордог гэж атаархагчид ярьдаг нь ч нууц биш ээ. Гэхдээ энэ чинь ЭМШУИС-ийн ханшийн дэргэд юу ч биш, таван саяыг халаасална гэх яриа ч чих дэлсдэг. Тэгэхдээ МУИС-ийн залуу багш нар үүнийг “тас цохино” гэж ам бардам ярьжбайна. Шинэ ректорыг сонгох асуудалд салбарын сайд Н.Болормаа тун хатуу болзол тавьжээ. Шинээр сонгогдох ректор нь нас тогтсон, тэгэхдээ 55-аас доош насны, олон жил багшилсан буюу удирдах ажил хийсэн, сургуулийн амьдралыг сайн мэдэх товарищ байх ёстой гэнэ. Ингээд өчигдрийн сонгуульд БСШУЯ-ы төрийн нарийн бичгийн дарга асан Бат-Эрдэнэ, ЭЗС-ийн захирал Хашчулуун, тэнхмийн эрхлэгч Энхбат, ямар мэргэжил боловсролтой нь тодорхойгүй, гадаадад олон жил сууж байсан Чулуун гэгч, мөн ХЗДС-ийн орлогч захирал Лхүндэндорж нарын хүмүүс шигшигдэж хоцорчээ. Уг нь энэ албанд хориод хүн нэр дэвшсэн ч босго давсан нь дээрх эрхмүүд гэнэ. Хамгийн хачирхалтай нь сонгуульд 352 хүн оролцож саналаа өгсөн ч саналын хуудсыг тоолтол 384 хуудас болж үржиж. Тус сургуулийн залуу багш нар энэ зүй бус явдлыг салбарынхаа сайдтай холбож байгаа гэнэ. Сайдын халаасных нь хүн Бат-Эрдэнэ, бас сонгуульд санал өгч байгаа хүмүүс ч сайдтай ямар нэгэн байдлаар холбоотой гэдгийг тэд хэлсэн. Ингээд маш олон хуудас хүчингүй болсон учир дахин сонгууль явагдахаар болжээ. МУИС-ийн багш нар тавхан хүнээс нэгийг нь зөв дугуйлж чадахгүй байгаа юм чинь өнөө жилийн УИХ-ын сонгууль юу болох бол оо.

Эх сурвалж: Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser êóïëþ ýêñòàçè â óêðàèíå закладкР¸ киев отзывы купить хмурый кайф Елизово что принимаР» высоцкиР¹ ЗакладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в ГородовР¸ÐºÐ¾Ð²ÑÐºÐµ растворР¸Ð¼Ñ‹Ð¹ парацетР°Ð¼Ð¾Ð» Находка Азия • Главная страницР° Путин подписаР» закон о легализР°Ñ†Ð¸Ð¸ телемедР¸Ñ†Ð¸Ð½Ñ‹ закладкР° наркотиРºÐ¸ êàê âûãëÿäÿò çàêëàäêè ñîëè состав гашиша купить Ð°Ð²Ñ‚Ð¾Ñ†Ð²ÐµÑ ‚ущие семена конопли Купить mdma в Бавлы купить Ганжа Ð¡Ð¾ÑÐ½Ð¾Ð³Ð¾Ñ €ÑÐº MDMA в Ð‘Ð¾Ð³Ð¾Ñ€Ð¾Ð´Ñ ÐºÐµ голубая ипомея гостевоР¹ дом рябушинРºÐ° Ð²Ñ‹Ñ€Ð°ÑÑ‚Ð¸Ñ ‚ÑŒ эфедру ãåðîèí ìåòàäîí çàêëàäêè Купить трамадоР» в ГорнозаР²Ð¾Ð´ÑÐº купить MDMA Болгар купить экстази в краснодР°Ñ€Ðµ ЗакладкР¸ LSD в СтародуР±Ðµ MDMA в Судогде купить Шмаль НавашинР¾ соль закладкР¸ в омске закладкР¸ соли волгогрР°Ð´ êàê ñîõðàíèòü çàêëàäêè â ã закладкР¸ бошки в екатериР½Ð±ÑƒÑ€Ð³ nelegala ксанакс для чего Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в ДмитриеР² ЗакладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в КатайскРµ как восстанР¾Ð²Ð¸Ñ‚ÑŒÑÑ после фена закладкР° героина это купить белый порошок Елабуга
IP:5.62.154.103  2018-01-04 21:20:54
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.