“Пицца” захиалах нэрээр найз залуугийнхаа хүчирхийллээс аврагджээ

2014/10/28
Share |
Хүмүүс:
“Пицца” захиалах нэрээр найз залуугийнхаа хүчирхийллээс аврагджээ

Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч нь ихэвчлэн хүүхэд, эмэгтэйчүүд байдаг. АНУ-ын шуурхай дуудлагын 911 дугаарт нэгэн эмэгтэй дуудлага өгөхдөө овжин арга хэрэглэж, амиа аварсан байна. Тэрээр пицца захиалах нэрээр 911 дугаарт залгасан аж.

Цагдаагийн ажилтантай хэрхэн ярьсан тухай хүргэе.

-911 сонсож байна, танд юу тохиолдов?

-Би пицца захиалах гэсэн юм.

-Хатагтай, та 911 рүү холбогдсон байна.

-Тийм ээ, би мэдэж байна. Би тал нь мөөг, чинжүүтэй том пепперони пицца захиалмаар байна.

-Хмм... Уучлаарай, та 911-тэй холбогдсоноо мэдэж байна уу?

-За, пицца аль хэр удаж ирэх вэ?

-Ок, бүсгүй. Наана чинь бүх юм зүгээр үү. Танд яаралтай тусламж хэрэгтэй болоо юу?

-Тийм ээ.

-Тантай хамт өөр хэн нэгэн байгаа болохоор та энэ талаар ярьж чадахгүй байна уу?

-Тийм ээ, яг зөв. Пицца аль хэр удаж ирэх вэ?

-Таны байгаа газраас нэг км-ийн зайд манай ажилтан явж байгаа. Танай байранд ямар нэг зэвсэг байгаа юу?

-Үгүй.

-Та утсаа барьж байгаарай?

-Үгүй. Хүлээж байя, баяртай.

Бүсгүйтэй ярилцсан цагдаагийн ажилтан хаанаас ярьсныг шууд тогтоож, цагдаа нар хаягаар нь очиход бүсгүй согтуу найз залуудаа зодуулж байжээ. Тэрээр пицца захиалах гэж “түр чөлөө авч” залгасан аж. Улмаар найз залууг нь саатуулан авч явсан байна.

“Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өгөхийн тулд ийм арга хэрэглэсэн нь их ухаалаг алхам болсон. 911-ийн хамгийн мартагдахаагүй дуудлагын нэг байлаа” хэмээн цагдаагийн шуурхай албаны жижүүр ярьжээ.

- See more at: http://www.unen.mn/content/41478.shtml#sthash.QXiBwa54.dpuf
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.