Наполеон торт хийж охиныхоо эмчилгээний мөнгийг цуглуулж байна

2014/10/29
Share |
Хүмүүс:
Наполеон торт хийж охиныхоо эмчилгээний мөнгийг цуглуулж байна

Хүмүүст сэтгэлийн дэм өгч, эрмэлзлэл төрүүлнэ гэдэг асар их буян. Охиныхоо эмчилгээний зардлыг олох гэж ажлынхаа хажуугаар наполеон торт хийж борлуулж байгаа нэгэн ээжтэй бид уулзлаа. Түүний бяцхан охин Э.Алигэрмаа одоо АНУ-ын Мичиган мужидэмчлүүлж байгаа аж. Алигэрмаа охин төрөлхийн гаж хөгжилтэй төржээ. Уг өвчнийг Artrogryposis буюу Монголоор шөрмөс таталт, булчин сулрал хэмээн нэрлэдэг байна. Нэг сартайгаас нь эхлээд Монголдоо хандаж болох бүхий л газраар явсан аж. Тэр үед эмч нар охиныг том болохоор  хагалгаа хийж болох байх гэсэн хариуг хэлдэг байжээ. Алигэрмаа охин дөрвөн нас хүрсэн ч хөл дээрээ зогсож чадахгүй, гараа өргөж чадахгүй, хэн нэгний хараа хяналтанд өссөн хэвээр байсан аж. Ингээд аав ээж хоёр нь эргээд эмч нарт хандтал Монголд энэ төрлийн хагалгаа хийгдэж байгаагүй, бид энэ талын туршлага байгүй гэсэн хариуг хэлсэн байна. Аргаа барсан аав ээж хоёр гадны эрүүл мэндийн тусламжийн байгууллагад хандаж эхэлжээ.

-АНУ-РУУ ЭМЧИЛГЭЭНД ОХИНОО ГАНЦААРАНГ НЬ ЯВУУЛЖЭЭ-

Тэд хямд үнээр найдвартай эмчлүүлж болох тусламжийн байгууллагыг хайсны эцэстАНУ-ын CCM /Children”s Circle Mission/ байгууллагыг олжээ. Ийнхүү Э.Алигэрмаа охины өнгөрсөн долоон сард АНУ руу явуулсан байна. Асран хамгаалах хүн нь хамт явж болох ч маш их хэмжээний зардал гарах тул аав ээж нь түүнийг хоёр жилийн дараа эмчлүүлчихээд эрүүл саруул ирэхийг хүлээгээд Монголдоо үлдсэн байна. Охины нийт эмчилгээний зардал 150 мянган ам.доллар шаардагдах бөгөөд байгууллагын зүгээс тодорхой хэмжээг нь хөнгөлөлт үзүүлнэ хэмээн хэлжээ. Эмчилгээний зардлыг бага, багаар араас нь явуулах аж. Тиймээс хүүгийнхээ эмчилгээний зардалд бага ч гэсэн нэмэр болохоор ажлынхаа хажуугаар наполеон торт хийж эхэлсэн байна.

Охины ээж С.Золзаяа ийн ярив. “Хүүхдийнхээ эмчилгээний зардалд нэмэр болох үүднээс хийж болох, чадах бүхнээ хийе гэж бодсон. Ингээд  хүүхэд байхдаа амтархан иддэг байсан тийм наполеон торт хийе гэж шийдсэн. Зөгийн балтай, кремтэй, хуучны сангдуулах наполеон тортыг хийж байна. Саяханаас хийж эхэлсэн болохоор борлуулалт тийм ч сайнгүй байна. Гэхдээ эмчилгээнийх нь зардалд бага ч гэсэн нэмэр болж нөгөө талаар завгүй хөдөлмөрлөж хүүгээ санахгүй байхыг хичээж байна” гэлээ.

-НАПОЛЕОН ТОРТОО 20 МЯНГААР ХУДАЛДААЛДАГ АЖ-

Тэрээр 20 см-ийн тойрогтой долоон давхар наполеон тортоо 20 мянган төгрөгөөр худалдаалдаг аж. Өөрийн цахим хуудастаа наполеон тортны зургаа оруулж, захиалга авч эхэлсэн байна.  Ингэснээр иргэд хандаж захиалга ч ихэссэн гэж байлаа. Өдөртөө 5-6 ширхэг торт хийж худалдаалдаг аж. Хүргэлт хийж өгөх болможгүй учраас хүмүүс өөрсдөө ирж авдаг гэж байлаа. Ойрын үед захиалга ихтэй байгаа учраас хүүгийнхээ зардалд бага ч гэсэн тус нэмэр болно хэмээн тэрээр баярлаж суулаа. Охиныхоо эмчилгээний мөнгийг олох гэж наполеон торт хийж байгаа ээжид туслахыг хүсвэл та 91215561 дугаарт холбогдож захиалга өгөх боломжтой юм. Мөн Голомт банкны 1815007441 тоот данс, Хаан банкны 5100124153 тоот дансанд Э.Алигэрмаа охинд хандив өгч болно.

Д.ТҮВШИН

medee.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Stmkbpia , https://www.twitch.tv/events/h r98Vf3fTg2dpEVVXnuUiw tinder_for_ipad_2017, https://www.twitch.tv/events/4 Qztph3DQpKY1X83MLxvUA where_to_take_your_girlfriend_ on_her_birthday_in_mumbai, https://www.twitch.tv/events/3 caNl0vYS9GZTqE6bRVdFQ zoosk_smile_vs_like,
IP:79.133.107.115  2018-12-14 03:42:26
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.