М-Си-Эс эмнэлэг байгуулсан нь учиртай байжээ

2014/10/29
Share |
Хүмүүс:
          М-Си-Эс  эмнэлэг байгуулсан нь учиртай байжээ

Эрчим хүч, уул уурхай, үл хөдлөх хөрөнгө, үйлдвэрлэл гээд үйл ажиллагаа явуулсан салбар бүртээ амжилт дагуулдаг М-Си-Эс групп эрүүл мэндийн салбарт ороод иржээ. Өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр нээлтээ хийсэн “Интермед” эмнэлэг нь М-Си-Эс группын хөрөнгө оруулалттай гэнэ. Эмнэлгийн америк менежментийг монголдоо нутагшуулж, манайд хийж чаддаггүй 33 оношилгоо, эмчилгээг аль болохоор цөөлөхийг зорьж буй энэ эмнэлэгт орчин үеийн дэвшилтэт технологийн тоног төхөөрөмж иж бүрэн бий. Түүгээр ч зогсохгүй Монголдоо шилдэгт тооцогддог эмч, сувилагчид тийшээ тэмүүлж буй сурагтай. Үүд хаалганаасаа л тохь тух бүрдсэн энэхүү эмнэлгийн барилгыг группын охин компаниудынх нь нэг М-Си-Эс Проперти барьж гүйцэтгэсэн гэнэ. Харин монголчууддаа чанартай эмчилгээг хүргэж, гадагшаа явж эмчлүүлэх зардал, чирэгдлийг нь багасгая хэмээн эмнэлэг барих санаачилга гаргасан хүмүүс нь ах дүү Ж.Од, Ж.Оджаргал нар юм. Албаны үгээр хэлвэл, М-Си-Эс Группын Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал, тус группын Ерөнхийлөгч Ж.Од нар. Ах дүү хоёр ийнхүү хамгийн орчин үеийн эмнэлэг байгуулах болсон нь цаанаа нарийн учиртай юмсанж. Баянхонгороос гаралтай бизнесменүүдийн аав, ээж нь эмч мэргэжилтэй, нутаг орондоо нэр хүндтэй хүмүүс байжээ. Тийм ч учраас ах дүү хоёрт сайн эмнэлэг байгуулж хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах юмсан гэсэн нэгэн үзүүрт бодол эртнээс төрж, сэтгэлдээ тээсээр явсан байх нь. Тэд санаснаа биелүүлж аав, ээжийнхээ ариун үйлсийг  үргэлжлүүлж Монголдоо дээгүүрт бичигдэх эмнэлэг байгууллаа. Монголчууддаа эрүүл мэнд бэлэглэнэ гэдэг эрхгүй том буян даа...



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.