Ж.Энхбаяр: Засгийн газрыг дураар нь авирлуулсан УИХ-ын удирдлагууд хариуцлага хүлээх ёстой

2014/10/31
Share |
Хүмүүс:
Ж.Энхбаяр: Засгийн газрыг дураар нь авирлуулсан УИХ-ын удирдлагууд хариуцлага хүлээх ёстой

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.

-Танай бүлгийн 26 гишүүн, эрх баригч бүлгүүдээс хоёр гишүүний хамт өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэх байсан ч хэлэлцэлгүй хоёр хонолоо. Ямар шалтгаанаар хойшлуулаад байгаа юм бол?

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх хуулийн хугацаа өчигдрөөр (уржигдар) дуусгавар болсон. УИХ тэр дундаа Төрийн байгуулалтын байнгын хороо хууль зөрчөөд хоёр хонолоо. Хуулийн хэрэгжилтийг хангахад дээр дооргүй хийдүүлж байна. Үүний тод илрэл нь Төрийн байгуулалтын байнгын хороо болж байгаа нь даанч харамсалтай.

Ялангуяа төрт ёсны хууль дүрмийг сахиулах, хэрэгжилтийг хэрхэн хангаж байгааг хянадаг байнгын хороо маань өөрөө хууль зөрчөөд явж байгаад халаглаад барахгүй юм. УИХ-ын түүхэнд үзээгүй юмаа бид үзэж, өмнө нь хэний ч үзүүлж байгаагүй зүйлийг энэ Их хурал, уг байнгын хороо харуулж байна даа.

Дээд түвшиндээ хуулийн хэрэгжилт ийм хангалтгүй байхад бусад түвшинд хуулийн хэрэгжилтийг хангах асуудал ямар байх нь ойлгомжтой.

-Танай бүлгийн тогтоолын төслийн араас Ардчилсан намын зарим гишүүд тогтоолын төсөл өргөн барихаар гарын үсэг цуглуулж байна гэсэн. Асуудлуудыг хамтад нь хэлэлцээд явах болов уу эсвэл тус тусад нь хэлэлцэх юм болов уу?

Бидний зүгээс Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн бариад байгааг хэн хүнгүй мэдэж байгаа. Эрх баригч хүчин эвсэлтэйгээ хамтраад Их хуралд 50 суудалтай. Ямар ч асуудлыг шийдээд явах бүрэн боломж нь нээлттэй гэсэн үг. Одоо хууль зөрчилгүйгээр, хугацаа алдалгүй энэ асуудлыг нэг тийш болгох нь зүйтэй. Түүний цаана өвөлжилтийн бэлтгэл, төсөв, мөнгөний бодлого, хөрөнгө оруулалтын гэх мэт шил шилээ дарсан томоохон асуудлууд бий.

Ардчилсан намынхны дотоод маргаанаас болж манай намынхан үндсэндээ ажилгүй долоо хоног сууж байна. Засгийн газрын тэргүүний асуудал шийдэгдээгүйтэй холбоотойгоор кабинетын гишүүдийг сонгох асуудал таг зогсчихлоо. Холбогдох яамны сайд нь байхгүй болохоор төсөв хэлэлцэх гэхээр хүндрэл тулгарч байна.

Төсвөө боловсруулахдаа дутуу бодож боловсруулсан гэдэг нь шууд харагдаад байгаа. Энэ үнэхээр муу төсөв гэдэг нь өргөн барьсан долоон хууль дээр харагдаж байна. Өргөн барьсан долоон хуулийн гурав нь байнгын хороон дээр дэмжлэг авч чадаагүй унасан. Хэлэлцэх эсэх талаар өнөөдөр (өчигдөр) санал хураах гэж байна. Эл гурван хууль унах байх. Хэрэв уначихвал ирэх оны төсөв дахин татагдах юм.

Эрдэнэс Тавантолгой компани өөрөө оны эхний хагас жилийн байдлаар 870 гаруй тэрбум төгрөгийн өртэй байгаа.
-Сая уг нь цөөрсөн яамдаа хасаад төсвөө сайжруулаад оруулж ирсэн гэсэн. Дахин өргөн барьж таарах уу?

Дахин өргөн барихаас өөр замгүй. Энэ нь өөрөө УИХ-ын бүрэн эрхэд халдсан, орон нутгийн хийгдэж буй хөрөнгө оруулалтын асуудлыг Засгийн бодлогоос хэт зайлуулсан, өнгөлөн далдалсан хуурмаг төсөв орж ирсэн. Говь-Алтай аймагт гэхэд баригдаж дуусаагүй 19 обьект байхад нэг обьект барих хэмжээний мөнгөн дүн тавьчихаад 19 ажил хий гэж байна.

Орон нутагт эрх мэдэл өгсөн гэдгээр хариуцлагаас нэлээд бултсан, нөгөө талдаа олон жил хэрэгжээд явсан боловсролын салбарын асуудлыг нэлээд хөндсөн байна. Төр өөрөө цэцэрлэг, сургууль барьж чадахгүй байгаа үед хувийн хэвшлийнхэн ачааллыг үүрэлцээд явдаг. Тиймээс тодорхой хувьсах зардлыг нь төсөвт холбож өгдөг.

Гэтэл үүнийг тэр чигээр нь хассан байна. Ингэснээр сургууль, цэцэрлэгийн байгууллагууд ирэх онд хүндэрч мэдэхээр бодлогогүй, ард түмнийхээ эрх ашгийн эсрэг хуулийн төслийг оруулж ирж байгаа тул байнгын хороо дэмжээгүй. Их хурал ч дэмжихгүй байх.

-Ардчилсан намын фракцууд хоорондоо хөлөө жийлцээд Ерөнхий сайдын асуудалдаа санал нэгдэж чадахгүй байна гэлцэх юм?

-Хөлөө жийлцэхээс илүүтэйгээр хариуцлагын асуудлыг нам дотроосоо яриад эхэлчихлээ. Ардчилсан намыг эрүүл ухаантай, улс орны эрх ашгийг нэн тэргүүнд тавьж байгаа Их хурлын гишүүд Ардчилсан намд олон.байна. Монгол Улсын эдийн засаг хямарч ноцтой байдалд хүрсэн гэдгийг бүхий л түвшиндээ гаргаж ирээд эхэлсэн. Валютын нөөц муудаж, төлбөрийн тэнцэл маш сөрөг боллоо. Улсын төсвөөр хийгдэх хөрөнгө оруулалтууд хэдэн зуун тэрбум төгрөгөөр тасарч байна.

Орон нутгийн хөгжлийг дэмжих сангийн мөнгөний 35 хувийг санхүүжүүлж чадахгүй боллоо. Төрийн сан дээр ажил үйлчилгээгээ гүйцэтгэсэн компаниудын гүйцэтгэлээ авах гээд хэдэн зуун тэрбум төгрөгөө хүлээж байна. Банк санхүүгээр дамжсан гинжин урвал чанаргүй зээл гэх мэт асуудлууд ужгирснаас болж тухайн салбартаа шууд нөлөөлөөд эхэллээ. Валютын ханштай холбоотойгоор монгол төгрөг өдрөөс өдөрт суларлаа.

Энэ хугацаанд гадаадын хөрөнгө оруулалт ганц ч хувиар дээшилсэнгүй. Ямар ч сайхан хууль, хөтөлбөр гаргаад нэмэр алга. Үндсэндээ Монгол Улс олон улсад нэр нүүрээ барчихлаа. 20 жилийн нөр их хөдөлмөрийн хоёрхон жилийн дотор нураалаа. Монгол Улс өрийн жолоодлогогүй ангал руу нисч байна. Үүнийг дэлхийн санхүүгийн томоохон байгууллагууд мэдээлж сэрэмжлүүлэг гаргаж эхэлжээ. Монгол Улсад хөрөнгө оруулбал эрсдэлтэй, хөрөнгөө алдах аюултай гэдгийг дүгнээд эхэлсэн.

Бодит байдал ийм байхад дахин өнөө сайхан байна гэдэг үлгэрээ ярьсан хэвээр байгааг ойлгохгүй юм. Тиймээс эрх барьж буй Ардчилсан нам хариуцлагаа хүлээх ёстой. УИХ дахь АН- ын бүлэг хариуцлага хүлээх ёстой. УИХ-ын удирдлага мөн хариуцлага хүлээх ёстой. Ард түмнээ ажилтай орлоготой болгоно гэж гарч ирсэн Ардчилсан нам яалт ч үгүй хариуцлагаа хүлээхээс өөр замгүй.

Дур зоргоороо  аашилсан гэдгийн нэг баталгаа Монголын түүхэнд хамгийн их мөнгө зарсан Засгийн газар бол Н.Алтанхуягаар толгойлуулсан Шинэчлэлийн гэх шинэ юмгүй энэ Засгийн газар. П.Жасрай гуайн Засгийн газраас гэхэд 78 дахин мөнгө зарцуулж байна. Үр дүнг нь хараад байгаарай. Энэ зарцуулсан бүх хөрөнгө мөн эдийн засгийн оновчтой бус бодлогогүй зарцуулалт болсон.

Говь-Алтай аймагт гэхэд баригдаж дуусаагүй 19 обьект байхад нэг обьект барих хэмжээний мөнгөн дүн тавьчихаад 19 ажил хий гэж байна.

Уг мөнгийг сахилга баттай захиран зарцуулж чадсан бол Монголын эдийн засаг бидний тооцоолж байснаар жилд 20 хувь нэмэгдэх бүрэн боломж байлаа. 2016 он гэхэд Монгол Улс зүүн Европын орнуудын дундаж түвшин буюу Польшийн түвшинд очих боломжтой байсан юм. Тэр боломжийг харамсалтай нь үгүй хийлээ. Үүний цаана хариуцлагын асуудал хөндөх ёстой. Дэндүү их үнэ цэнээр бид хариуцлага тооцох болчихоод байна Н.Алтанхуягийг бид яах вэ.

-Огцруулаад л өнгөрнө гэдэг харамсалтай юм гэх гээд байна уу даа?

Бид ямар Н.Аптанхуягийн хоёр чихийг огтлолтой биш дээ. Огцруулсан болоод өнгөрөх байх. Үүнийх нь үр төлөөсийг ард түмэн өөрсдөө нуруун дээрээ үүрнэ.

-Таны хэлснээр төсөв буцчихвал дахин өргөн барьж батална гэдэг хугацааны хувьд бараг л боломжгүй болчих гээд байна. Тэгэхээр Их хурал тарж таарах нь ээ?

Их хурал тарах эрх зүйн акт байхгүй. Гэхдээ энэ УИХ тарчихаасай. Ийм Их хурал байгаад яах вэ дээ. Гүйцэтгэх засаглалдаа хяналт тавьж чадаагүй, Монгол Улсыг барьцаанд тавиад асар их өр зээлд оруулсан Засгийн газартаа хяналт тавьж хариуцлага тооцож чадаагүй ийм Их хурал тарвал таарна. Эцсийн хариуцлага УИХ дээр ирнэ. Иргэд Их хурлын гишүүдийг л сонгодог.

Ард түмэн хэзээ ч Засгийн газрыг сонгодоггүй. Засгийн газар ингэж дураараа аашлах боломжийг олгосон УИХ-ын удирдлагууд хариуцлага  хүлээх ёстой. Тэгээд Их хурал нь тарчих хэрэгтэй. Сөрөг хүчин сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэх шаардлагатай. Ирэх оны төсвийг хэлэлцэхэд МАН-ын бүлэг оролцохгүй байх ёстой.

-Оролцохгүй байх аргагүй харагдах юм. Танай бүлгийн гишүүд төсөв дээр хамгийн их анхаарал хандуулж байгаа шүү дээ?

Эцсийн бүлэгт улс орны асуудал хүндрэхэд хамгийн их санаа зовдог нь Ардын нам л байгаа биз дээ. Чуулган дээр төсөв хэлэлцэж байхад манай бүлгийн гишүүдээс бусад нь хаяад л гарч байгаа биз. Бид санаа зовж байна. Ардчилсан -намынхан сандал ширээнийхээ төлөө л санаа зовж чуулганд бүгдээрээ суудаг.

Ирэх онд бид 708 тэрбум төгрөгийн зээлийн хүү төлнө. Гэтэл улсын төсвийн хөрөнгө оруулалтын чадавхи гэтэл үүнээс хэтрэхгүй. Хуучин явж байсан ажлуудаа энд тэндээс нь халтар хултар явуулах байх. Шинэ хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт хийх боломжгүй байна.

-Тавантолгойг хувьчилна гэсэн яриа гараад байгаа. Хэрэв хувьчилбал эдийн засагт нар мандах уу. Тендерт оролцох компани хэр олон байх бол?

Эргээд харцгаая бүгдээрээ. Тавантолгойн ажил өмнө нь явж байсан. Үйл ажиллагаагаа явуулж байсан Энержи Ресурс компанийн үйл ажиллагааг зогсоосон. Барьж байсан төмөр замын ажлыг нь болиулж төр булааж авсан. Зэрэгцээд төр нь хүртэл нүүрс ухна гээд орчихсон байна. Үр дүн ямар байна. Эрдэнэс Тавантолгой компани өөрөө оны эхний хагас жилийн байдлаар 870 гаруй тэрбум төгрөгийн өртэй байгаа.

Сахил хүртээд шал дордов л болж байна. Төрийн барилгын салбарт орж барилга бариад эхэлсэн. Түүнээс нь болж барилгын салбар хэцүү байдалд орсон. Төр оролцох ёстой, оролцох ёсгүй зүйлээ мэддэг баймаар юм.

Энэ хэм хэмжээгээ тохируулж чадсангүй. Төрийн гар хүрсэн салбар бүр нурлаа. Тэр болгоноос нь улбаалж гадна, дотны хөрөнгө оруулалт дайжиж байна. Монгол Улсыг хорлож болно гэвэл үүн шиг том хорлол гэж алга.

Бид ямар Н.Аптанхуягийн хоёр чихийг огтлолтой биш дээ. 
-АН-ын ҮЗХ маргааш (өнөөдөр) хуралдах сураг байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг намын даргын суудлаасаа бууж Засгийн газрын тэргүүнийхээ ажлыг хийгээд явна гэсэн яриа гарчээ...

-ҮЗХ хуралдахаас өмнө ҮЗХ нь хуралдах чадамжтай юу гэдэг асуудал хамгийн эхэнд гарч ирнэ. ҮЗХ-ных нь 60 гаруй хувь нь төрийн албан хаагч болсон байна лээ. Эхлээд тэднийгээ чөлөөлсний дараа ротаци хийгдэнэ. Ардчилсан нам үнэхээр ардчилалтай юм бол намын дотоод асуудлаа хангах байх. Энэ асуудлыг шийднэ гэхэд л багагүй хугацаа шаардлагатай биз дээ.

АН ба МАН-ын дүрэмд ялсан намын дарга нь Ерөнхий сайд байнаа гээд заачихсан. Хэрэв Н.Алтанхуяг намын даргаа өгч байгаа бол Ерөнхий сайдаа өгнө гэсэн агуулга давхар явж байх ёстой. Ардын нам өмнө нь улс төрийн ийм шийдэл гаргаж байсныг ард түмэн мартаагүй байх. Намын ээлжит бус хурлаар намын даргыг сольсон. Түүнээс улбаалан Ерөнхий сайдын суудлаа М.Энхболд дарга С.Баяр даргад өгч байсан юм.

Энэ бол улс төрийн тогтсон хэм хэмжээ. Н.Алтанхуяг сайд “ЭЗЭН 100” гэдэг шиг 100 хоногийн завсарлага авч байгаа юм болов уу даа гэж хараад байгаа. Н.Алтанхуяг гэдэг хүн хувийн цаг хожих гэсэн асуудал руугаа л орж байна даа.

-Нууц хавсралт гээчийг танай нам хийж Дэмбэрэлийгээ ажлаас нь явуулснаар төгсгөл болов уу даа?

Н.Алтанхуяг, Н.Энхбаяр дарга хоёр ард түмний нүдэн дээр харуулж байгаад гарын үсэг зурсан гэрээний утга агуулга тэр шүү дээ. Хамтарна, эвсэнэ, нийлнэ, бие биенээ дэмжинэ гэдэг зүйл тэндээс нэвт ханхалж байсан. Үүнд тайлбарлаад байх ойлгомжгүй зүйл байхгүй. Бүх Монголчууд харсан.

-Тус хавсралтыг Ардын намын урагшгүй РR байна гэх юм?

Магадгүй түүнийг тогтоодог газар нь тогтоох л биз. Үнэхээр тийм бол таны хэлсэнчлэн урагшгүй гэж хэлэхээс яахав. Ухаан ноёнд урагшгүй албат гэдэг байхаа. Үүнд би итгэхгүй байна. Гар-утасны мессеж гэдэг шиг хүний өмнөөс юу ч бичиж болохоор байгаа юм. Ингээд харж байхад сонгуулийн хар машины асуудал туйлын эргэлзээтэй болж ирлээ.

Хүний хувийн дугаартай хамгаалалттай гар утсыг ингэж ашиглаж чадаж байгаа юм чинь тэр жижигхэн хар хайрцагт байгаа мэдээллийг өөрчлөх нь хүүхдийн тоглоом гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор улс орны тусгаар тогтнолын асуудал хөндөгдөнө. Мессежийг Их хурлын гишүүд дотроосоо хийсэн байж болно. Гэвч үүнийг хийх технологийн дэвшилт байна гэдэг нь өөрөө асуудал болж байна.

Тив алгасан мессеж явуулж чадаж байгаа юм чинь далайн цаанаас сонгуулийн дүнг өөрчилж болохоор байгаа биз. 2016 оны сонгуулийг хар машинаар явуулж болохгүй. Мессеж бидэнд маш том ухаарал өгсөн нь сонгуулийн гараар тоолох ёстой гэсэн үг.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
irgen altanhuyagiig jasrai-tai haritsuulj bdag butehguie. 78 dahin ch geh shig. heden oniig heden ontoi haritsuulaad bgaan. ingeed helchuul ard tumen pooh paah gehiin baihdaa. ard tumniig yamarch bolovsrolgui gej boddogoo bolih heregtei.
IP:103.9.90.66  2014-10-31 15:24:01
kkk Turuuchiin Zasgiin Gazart H.Battulga ajil hiilgeegui bol odoo MAN J.Enhbayar.,Nomtoi bayar,Hurelsuh metiin garuud 2 dahi jildee booj uheh gej albaar ard tumnii esreg ajil uimuulj bn ARD TUMEN IH UHAANTAI SHUU Ta nar zasgiin tuluu uhej bhad bid eh orniihoo tuluu ih sanaa zovj bgaa shuu
IP:202.21.125.25  2014-11-01 12:28:28
Zochin Iim teneg nuhuruus yriltslaga avch heregguil baihgui yu chal hudlaa pyzdak ene nuhuriin ugiig sonsoh hun baihgui huduu ´ochoodch nemergui mal
IP:89.82.89.190  2014-11-01 16:24:36
Zochin Zuv.. arga hemjee avch chadahgui bol Ih hyraltarahheregtei...
IP:122.201.21.67  2014-11-01 20:49:31
asd etsgiin neriig zarj idegch oroo hiisen uil yu bna
IP:202.55.191.76  2014-11-02 08:30:35
GeogSag best levitra generic como comprar levitra sin receta cialis ou levitrabuy cialis online usa wholesale cialis paid with paypal cialis recreational useque es el cialis prix cialis marseille generic cialis qualitypropecia lowest canadian pharmacies Propecia dutasteride vs finasteridepropecia kwikmed propecia sirve si propecia perscription
IP:31.184.238.55  2015-05-08 08:31:14
Jerybync generic levitra online uk pfizer levitra cialis levitra online pharmacy reviewoverdose cialis can i buy cialis online cialis generic usacialis natural replacement canada cialis mastercard accepted cialis japancialis label cialis vancouver wikipedia cialiscialis cialis tadalafil cialis professional england order cialis professional
IP:31.184.238.249  2015-05-17 13:57:36
Bradley tm54ga http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.22  2015-08-10 06:03:56
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.