Нора: Бусдад өөрийгөө доромжлуулж гүтгүүлэх боломж хэзээ ч битгий өг

2014/10/31
Share |
Хүмүүс:
Нора: Бусдад өөрийгөө доромжлуулж гүтгүүлэх боломж хэзээ ч битгий өг

Монголд төдийгүй олон улсад өвөрмөц төрхөөрөө өөрийн салбартаа авьяас чадвараа гайхуулж буй туршлагатай нэгэн бол Нора. Загварын ертөнцөд өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхөөрөө бусдаасаа ялгардаг тэрээр цахим ертөнцийг идэвхтэй хэрэглэгчдийн нэг. Тэрээр саяхан тэвчээр алдарсан нэгэн постыг өөрийн фэйсбүүк хуудас дээрээ бичжээ.

Нэгэн монгол эмэгтэй айхтар доромжилсон үгтэй мессежийг түүний фэйсбүүк хаягаар илгээсэн байна. Нора тус захидалд ихээхэн ундууцсан, гайхаширсан байдалтай ийнхүү бичжээ. "Өдөр бүр өчнөөн мянган фэйсбүүк хэрэглэгчид ижил болон эсрэг хүйстний доромжлол дарамт дайралтад өртөж сэтгэл санаагаараа хохирч байдаг тухай мэдээгээр уншиж сонсож байсан ч ижил хотод /Нью-Йорк/ амьдардаг 21 настай, огт танихгүй Монгол охиноос ийм мессэж аваад гайхлаа. Манай зарим охид бүсгүйчүүд ямар айхтар эвдэрч, буруу хор шараар бусдыг дээрэлхэж доромжилдог болсныг энэ жишээнээ харж болно.

Манай МОНГОЛЧУУД ийм юмыг битгий тоо гэдэг уужуу сэтгэлтэй ард түмэн. Гэхдээ бусдад өөрийгөө доромжлуулаад зүгээр сууна гэдэг эргээд нийгэмд хор нөлөөтэй бусдыг доромжлогч гүтгэгчдийг өөгшүүлж буй асуудал юм. Энэ Nora Sambuu гэдэг хүүхний найзууд танилууд нь найзыгаа бусад руу ийм мессэж бичээд сууж байдаг гэдгийг мэдэх болов уу. Бусдад өөрийгөө доромжлуулж гүтгүүлэх боломж хэзээ ч битгий өг".

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.