Хүмүүс: |
“Хувьсал” продакшны дэлгэцийн хоёр дахь уран бүтээл “Зүрхээр наадагч” уран сайхны кино жинхэнэ тэсрэлт хийсэн гэж хэлж болно. Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киногоороо үзэгчдээс чамгүй өндөр үнэлгээ авсан “Хувьсал” продакшныхан дэлгэцийн хоёр дахь бүтээл юм. Тус кино ашиг орлогоороо ч, амжилтаараа ч бусдыгаа манлайлсан. Тус бүтээлийн гол дүрд 2009 оны Азийн топ модель О.Мөнхдалай тоглож, “Хувьсал” продакшны жүжигчид болох Гавьяат жүжигчин У.Уранчимэг, А.Ганчимэг, Д.Ганцэцэг нартай хамтран ажилласан. Эрэгтэй гол дүрийн жүжигчин Д.Мөнхдалай сайхан залуу болоод ч тэрүү, түүний тоглосон дүрийг үзэхээр олон охид кино театрын зүг чиглэсэн. Азийн топ модель өргөмжлөлт Мөнхдалайн эхнэрийг Зулгэрэл гэдэг бөгөөд хөөрхөн загвар өмсөгч бүсгүй бий. Тэрээр дуучин Мээдээгийн “Me amor” дууны цуврал клипэнд тоглож байснаар нь уншигчид маань андахгүй. Үерхээд 10 жил болж буй хосууд маань ариун хайраа бататгаж өдгөө 3 хүүхдийн аав ээж болжээ.