Улсын заан Б.Соронзонболдыг барилдуулахгүй

2014/11/03
Share |
Хүмүүс:
Улсын заан Б.Соронзонболдыг барилдуулахгүй

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн ээлжит хурал өчигдөр болж, Ардын хувьсгалын 92, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ойн баяр наадмын тавын даваанд бөхийн цээр зөрчсөн улсын заан Б.Соронзонболдын барилдах эрхийг хоёр сараар хасахаар шийдвэрлэлээ. Тодруулбал, тус даваанд улсын аварга Г.Эрхэмбаяртай таарч барилдсан улсын заан Б.Соронзонболд учраа бөхийнхөө нүүрийг хүчтэй нударч, бөхийн цээрийг ноцтой зөрчсөн тул түүний барилдах эрхийг өчигдрөөс эхлэн хоёр сарын хугацаагаар хасах болсон байна. Тэрээр барилдах эрхээ хоёр сараар хасуулсан дөрөв дэх бөх юм. Хурлаар бас нэгэн асуудлыг хөндсөн нь улсын гарьд Д.Рагчаа, аймгийн арслан Н.Адьяабат нарт хатуу сануулга өгчээ. Тэд өнгөрсөн наадмын дөрвийн даваанд барилдах үедээ мөн зохисгүй үйлдэл гаргасан бөгөөд дахин ийм үйлдэл гаргавал дээр заасан хоёр бөхийн барилдах эрхийг хоёр сараас дээш хугацаагаар хасахыг хатуу анхааруулжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.