Ноён Тоншуул: Монголын банкууд таны хувийн нууцад зөвшөөрөлгүй халдаж байна

2014/11/03
Share |
Хүмүүс:
Ноён Тоншуул: Монголын банкууд таны хувийн нууцад зөвшөөрөлгүй халдаж байна

Ноён Тоншуул миний бие иргэн таны нүдэнд тэр болгон торж өртөхгүй байгаа хуулийн цоорхойг ашигласан хуудуутай бүхнийг илчлэн цоо тоншихоо нэгэнтээ амласан билээ. Гэвч хуртай зуны гурван сардаа хурим найр эргүүлдэн, хулсан хошуугаа цагаан идээгээр цатгаж, цагийн сайханд зугаалж яваад ирсэнийг минь өршөөнө буй за. Айраг шуугин шуугин иснэ, айлын охин дуулан дуулан өснө гэсэн шигээ ганхсаар явтал асуудал гэдэг ар араасаа хөврөн, айлгаж тоншмоор зүйл ч бишгүй их гарч, анхаарлыг минь татаж эхэлдэг байна шүү. Тэгэхдээ уншигч таны хувийн нууцад хууль бусаар халдаж байгаа хуудуутай асуудлыг энэ удаа дэлгэж тавих гэж байгаагаа мэдэгдье.

   Юуны түрүүнд ноён Тоншуул би хувийн нууцаа хуулиар хамгаалагдсан гэдэгт итгэж, амин хувийн асуудлыг минь алс холын хэн нэгэн асуулгүйгээр мэдээд, ажиглаж сонсоод, ангарайтаж явах хойгуур минь амрагт минь миний өмнөөс захиа илгээгээд байгаасай гэж огтоос хүсдэггүй гэдгээ хэлчихье. Танд ч гэсэн танилтайгаа ярьсан яриаг чинь хэн нэгэн сэмхэн сонсч, амрагтайгаа авахуулсан нандин зургийг чинь асуудалгүй үзэж суувал таатай санагдахгүй нь мэдээж. Тэгэхнээ хөөе цаана чинь тийм явдал болоод байна. Тэгж яривал бүүр мэдээгүй байхад чинь таны итгэл дээр суурилж, бидний үйлчилгээ явагддаг гэх банкууд  ярьсан дугааруудыг хянаж, бүр зургийн цомгоор зугаалж, мессеж бичих эрхтэй болчихсон байна. Яаж гэж үү? Яахав дээ, аппликейшнээрээ дамжуулаад. Тодруулбал, Монголын 14 банкны 10 нь андройд утсанд суулгах аппликэйшнтэй. Таны ажлыг хөнгөвчилж, цаг завыг хэмнэхээс гадна хувийн мэдээллийг цуглуулж, зарим нь бүр мэдээгүй байхад утасны календарь дахь хуваарийг өөрчилж хамгаалсан мэдээлэлд чинь нэвтрэх эрхтэй байдаг байна. Мөн гар утсан дээрх сontact буюу утасны дугааруудыг чинь авч, наад зах нь вибраторыг хүртэл хянах энд дарж үргэлжлэлийг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.