“Сэлмэн хөлт” Монгол бүсгүйн бахархмаар амжилт

2014/11/04
Share |
Хүмүүс:
“Сэлмэн хөлт” Монгол бүсгүйн бахархмаар амжилт

АНУ-ын Нью-Йорк хотноо зохиогдсон “TCS New York marathon”-д Монгол Улсаа төлөөлөн П.Энхманлай болон О.Саранчулуун нар оролцохоор явсан.

Дэлхийд чансаагаараа гуравдугаарт ордог энэхүү марафонд эх орноо төлөөлөн тэргэнцэртэй болон нуман хөлтэй тамирчин анх удаа оролцохдоо өндөр амжилт гаргажээ.

Нью-Йоркийн марафон арваннэгдүгээр сарын 2-нд эхэлж 70000 хүн оролцсон байна.

Энэхүү  марафонд нуман хөлтэй Монгол бүсгүй 42км замыг 8:15 цаг туулж өөрийн төрөлд түрүүлсэн гэсэн сайхан мэдээллийг АНУ-д амьдардаг Монгол бүсгүй манайд ирүүллээ.

П.Энхманлайгийн хувьд 2 цаг 15 минутын амжилтаар тэргэнцэртэй тамирчдын төрөлд эхний 20-д орсон байна.

Марафоныг дэлхий даяар NBC-5 сувгаар шууд дамжуулсан байна.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.