Жүжигчин Цоомоо СТА боллоо

2014/11/07
Share |
Хүмүүс:
Жүжигчин Цоомоо СТА боллоо

TV Cocktail-ийн шинэ уран бүтээл “Омарын Эрэлд” адал явдалт уран сайхны киноны нээлт Тэнгис кино театрын гадаа талбайд боллоо. Тус кино нь TV Cocktail хамтлагийн дөрөв дэх дэлгэцийн уран бүтээл юм.

Уг киноны ерөнхий найруулагч Ж.Сэнгэдорж нь “Бодлын хулгайч”,” Ларьдма”, “Үргээлэг” зэрэг олон чанартай уран бүтээлүүдийг найруулан үзэгчдэд хүргэж байсан бөгөөд кино зохиолыг “ТВ Коктейль” хамтлагийн жүжигчин Б.Энхбаяр бичин, продюсерээр С.Жавхлан, Э.Цолмонбаяр, зураглаачаар “Логик” фильм студийн Э.Нэргүй, хөгжмийн зохиолчоор “Ертөнц” цомгийн зохиолч Г.Онон нар ажиллажээ. Киноны зураг авалтын 40 хувийг БНСУ-д авсан бөгөөд тус улсад авсан зураг авалт нь албан ёсны зөвшөөрөлтэйгээр хийгдсэнээрээ онцлог бүтээл болжээ.

Уг киноны нээлтэнд “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Э.Цолмонбаяр ССАЖ-ын сайдын тушаалаар МУ-ын “Соёлын Тэргүүний Ажилтан” хэмээх цол тэмдэгээр энгэрээ мялаалаа. Жүжигчин Э.Цолмонбаярдаа нийт уншигчдынхаа өмнөөс халуун баяр хүргэж уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Qusspzpy , http://restassure.ca/Restassur e/index.php?option=com_k2&view =itemlist&task=user&id=117248 الزواج_أفضل_المد ونة, http://getaelektrik.com/index. php?option=com_k2&view=itemlis t&task=user&id=597812 مواقع_التعارف_ال اردنية, http://quickuniforms.com/index .php?option=com_k2&view=itemli st&task=user&id=1306432 الحمل_على_التعار ف_تاريخ_الفتيات,
IP:46.243.173.37  2018-12-18 00:59:43
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.