“Хүн барби” халдлагад өртжээ

2014/11/07
Share |
Хүмүүс:
“Хүн барби” халдлагад өртжээ
Украины загвар өмсөгч, “хүн барби” гэгддэг Валерий Люкановаөнгөрсөн амралтын өдөр халдлагад өртсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Ukraine 21” сонинд “Би гадаад төрх болон барби шиг бие галбираасаа болж үргэлж олны анхааралд өртдөг. Надад хүн бүхэн атаархдаг. Би өнгөрсөн амралтын өдөр буюу сүнсний баяраар гэрийнхээ хажуу талын “Hello”супермаркетаар үйлчлүүлээд гарч явахад хоёр залуу гэнэт дайрсан. Тэд надаас “Үхэхийг хүсч байна уу” гэж асуусан. Би маш их айж, хашгирахыг хүссэн ч хэн ч намайг сонсоогүй. Азаар хөрш минь надад тусалсан. Тэд намайг туранхай, яг л жоохон охин шиг гэх зэргээр гутаан доромжилж, хүчирхийлэхийг завдсан” гэж хэлжээ.

 

Люкановаг яаралтай эмнэлэгт хүргэж, хэд хэдэн эмчилгээ хийжээ. Тэрбээр маргааш нь эмнэлгээс гарч, цагдаад гомдол гаргасан байна. Цагдаагийнхан дээрх хэрэгтэй холбоотой байж болзошгүй 19-34 насны найман залууг баривчилсан аж. Ирэх долоо хоногт тэднийг Люкановатай нүүрэлдэхээр болжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.