Намаас бэлэглэсэн албан тушаалд дулдуйдан намба алдсан БОЭТ –ийн захирал

2014/11/10
Share |
Хүмүүс:
Намаас бэлэглэсэн албан тушаалд дулдуйдан намба алдсан БОЭТ –ийн захирал

БОЭТ-захирал Ч.Цэрэндагва ажлын байран дээрээ архидан согтуурсан байдал

Эрүүл мэндийн байгууллагын ажилчдын ёс суртахуун, ажил үйлчилгээний чанарын доголдол, доройтол хэрээс хэтэрч хүн ёсноос гажиж байгаагийн тод томруун илрэл нь Орхон аймагийн БОЭТ –ийн захирал Ч.Цэрэндагвын ажлын байран дээрхи архидан согтуурч, олны нүдэн дээр завхайрсан явдал байлаа. Олны нүдийг хужирлаж чихийг дэлдийлгэсэн цочир этгээд энэхүү үйл явдлыг харсан эмнэлгийн ажилчид бидний нэр төрийг гутаан доромжилж, мэргэжлийн эсрэг үйлдсэн санаатай доромжлол хэмээн хэлэлцэж байгаа юм байна.

Эрүүл мэндийн яамны сайд Н.Удвалын намын гишүүнээ өөд нь татаж дарга болгосон харалган шийдвэр нь эрүүл мэндийн тогтолцооны гажуудлын амьд гэрч болон илэрч байгаа нь энэ гэж орон нутаг дах улс төр судлаачид дүгнэж байна. Ч.Цэрэндагва нь чих хамар хоолойн эмчээр ажиллаж байсны зэрэгцээ мэргэжлийн алдаа гаргаж хагалгааны ширээн дээр хүн нас баруулж байсан хар түүхтэй нэгэн юм байна.

Удирдах арга барилын хувьд тийм ч сайн удирдагч биш бөгөөд ажил авсанаас хойш халаа сэлгээ их хийж, чадварлаг мэрэгжилтнүүдээ халж ажлын байрыг нь сольж ажилчдын дунд нэр хүндээ алдаад байгаа захирал ажээ. Хамгийн сүүлд Орхон аймгийн эрүүл мэндийн газарт ажиллаж газрын даргаа байнга матаж хамт олноо цагдаад толгой дараалуулан шалгуулж байсан нэгэн эмэгтэйг БОЭТ-ийн хүний нөөцийн менежерээр ажиллуулах “этгээд” шийдвэр гаргасан юм байна.

Энэхүү увайгүй үйлдлээ “ Амьдрал өөрөө баян ш дээ” гэсэн ганц үгээр гудигч үгүй тайлбарлаж байгаа хүний их эмчийг даргаа хэмээн хүлээн зөвшөөрч байгаа хамт олныг гайхаж байна . Орхон аймгийн засаг дарга эрүүл мэндийн газрын ёс зүйн хороо энэхүү ноцтой асуудлыг хэрхэн хүлээн авч шийдвэр гаргахыг харах л үлдлээ.
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas РеболлиР½Ð³ BGA чипа — замена шаров Купить Кокаин в Брянск купить ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ миксы Агрыз Шишки ак47 в Нее Vueling гашиш Купить lsd в Магадан Мак самосейРºÐ° — ВикипедР¸Ñ купить План Куса ОбсуждеР½Ð¸Ðµ:ТабаÐ
IP:93.179.90.24  2018-06-16 07:12:23
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.