Нийслэлийн шүүхийн ХМА-ны дарга Д.Цэвээнцэрэн: “САПУ”-гийн хохирогчдод оноосон ялыг хөнгөлсөн

2008/05/30
Share |
Хүмүүс:
Нийслэлийн шүүхийн ХМА-ны дарга Д.Цэвээнцэрэн: “САПУ”-гийн хохирогчдод оноосон ялыг хөнгөлсөн

Тэдний буруутайг үйлдвэрчний хорооны дарга Чүлтэм нотолжээ-

2006 оны өвөл “Сапу” худалдааны төв шатаж, нийт 1000 гаруй иргэн эд хөрөнгө бараа материалаа үнсэн нурам болгосон. Аймшигт галын хамгийн том “хохирогч” хэмээн өөрийгөө нэрлэсэн “Сапу” худалдааны төвийн эзэн Г.Алтан нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан болон нийслэлийн шүүхийн шийдвэрийг Улсын Дээд шүүх хянаад тус төвийн эзэн ГАлтаныг хохирогч нарын хохирлын 60 хувийг л төлж өгөх ёстой хэмээн шийдвэрлэсэн юм. Энэ хэрэг анхан болон нийслэлийн шүүхээр хэлэлцэгдэх үедээ нэлээд хэл ам үймээн будлиан үүсгэсэн бөгөөд Нийслэлийн шүүхэд болсон анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн хохирогчид хурлын танхимын шал, ширээ, сандалыг эвдэн сүйтгэж шүүх бүрэлдэхүүн рүү устай сав шидэж, цагдаагийн ажилтнуудын эрхэнд халдсан хэргийг үйлдсэн. Чимгээ, Сарантуяа, Батбаяр, Тунгалагтамир, Майтуяа, Алтантогос, Төмөрбаатар нарын долоон хохирогч Нийслэлийн шүүхэд 1.9 сая төгрөгийн хохирол учруулсан болох нь хяналтын камерт бичигдсэн байсан. Баримтыг үндэслэн тэднийг ЭХ-ийн Тусгай ангийн 232 дугаар зүйлийн 232.1-ээр эрүүгийн хэрэгт татан шалгасан бөгөөд анхан шатны шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд дөрөвдүгээр сарын гурванд болсон юм. Шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутай гэж үзээд 4-6 cap баривчлах ял ногдуулаад байсан. Харин “Сапу”-гийн хохирогчид болох шүүгдэгчид давж заалдах гомдлоо гаргасны дагуу шүүх хурал Төв аймгийн давж заалдах шатны шүүхэд уржигдар болжээ. Энэ хэргийн талаар Нийслэлийн шүүхийн хэвлэл мэдээллийн албаны дарга Д.Цэвээнцэрэнтэй уулзаж ярилцсан юм.

Эх сурвалж: Өглөөний сонин


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.