Э.Сэлэнгэ: Би Э.Санчирын төлөө л нүцгэлсэн

2014/11/11
Share |
Хүмүүс:
 Э.Сэлэнгэ: Би Э.Санчирын төлөө л нүцгэлсэн

Нэг хэсэгтээ л нүцгэлэх донтой гэх мэтээр хэвлэлээр бичүүлсэн мисс Э.Сэлэнгэ сүүлийн үед хийж байгаа ажил болоод яагаад хоёр, гурван ч удаа нүцгэлсэн талаараа илэн далангүй ярьжээ. Тэрбээр одоо "UBS" телевизийн хөтлөгчийн курст суралцаж байгаа бөгөөд олон жил гадаадад байсны эцэст Монголдоо суурьшаад байгаа аж.  Тэгвэл түүний гадаадад байхдаа чухам  яагаад нүцгэлсэн талаар хүмүүс багагүй сонирхдог. Энэ талаар мисс Э.Сэлэнгэ ний нуугүй ярьжээ. Түүний хэлж байгаагаар бол "Ногоон нам"-ын дарга Д.Энхбатын хүү Э.Санчиртай уулздаг байхдаа санхүүгийн асуудалд орж, мөнгө олохын тулд нүцгэн зургаа авахуулсан юм байна. 

Тэрбээр  "Би Э.Санчиртай  Америкт  хамт амьдардаг байсан. Тэр хүнээс болж би тамхинаас гарсан, өнөөдөр би тамхи татдаггүй. Маш их хайртай байсан.  Би Америкт сурахаар Санчир дээр очиж байлаа. Санчир Хавайгаас Лос-Анжелес руу шилжиж сураад байр сууриа олчихсон байсан. Би эх орон, найз нөхөд, гэр бүл, карьер бүх амьдралаа орхиж золиос гаргасан. Тэр үед би мисс гэдэг нэрээ мартаад нүцгэн зураг авахуулсан шүү дээ. Хайрынхаа төлөө гэж хэлж болно. Найз залуугаасаа би мөнгө авахыг хүсээгүй юм. Намайг зөвхөн хүн гэдэг талаас нь хайрлаасай, бидний үерхэл чин сэтгэлийнх байгаасай гэсэндээ  нүцгэн зураг авахуулах шалтгаан гарахад юу ч бодохгүйгээр зөвшөөрч байсан.

 2011 оны хоёрдугаар сард байхаа даа, Америкт очингуутаа цүнхээ хаячихсан юм. Миний карт, бэлэн мөнгө, түрийвч бүх юм байхгүй болсон гэсэн үг. Тэр үед зөөгчийн цалин цагийн 18-20 ам.доллар, байрны үнэ доод тал нь 500 ам.доллар. Хэдий хугацаанд ажиллаж байж толгой хоргодох байртай болох вэ. Өөрөөр хэлбэл,  надад маш хурдан хугацаанд их мөнгө олох шаардлага үүссэн юм. Тэгээд интернэтээс моделийн чиглэлээр хийж болох ажил хайсан. Дотуур хувцастай зургаа авахуулах ажил, хөлс нь ч боломжийн. Найз залуудаа хэлээд зөвшөөрөхөөр нь очсон. Гэтэл ганц модель ганц зурагчин биш Америйкийн соёлын үндэсний өвөрмөц байдлаар групп маягаар зураг авалт явагдаж байсан. Зураг авалт нь хурдан болчих байх гэж бодоод хүлээсэн чинь моделиуд нь хувцсаа тайлж нүцгэрч эхэлсэн.

Тэгэхээр нь би найз залуу руугаа утасдаад, "Эд нар удаад байна, бас хүүхнүүд нь шалдан болж эхлээд байна" гэж ярьж байсан. Тэгэхэд, "чи яаж байна" гэж асуухаар нь "би гайгүй байна" гэж хариулж байсан. Уг нь би тэд нартай адилхан нүцгэн болоод байсан мөртлөө сүүлдээ надад таалагдахгүй гэртээ харимаар санагдаад намайг ирж аваач гэж ярьсан. Тэгсэн чинь машин хөлслөөд чамайг очоод авъя гэж ярихаар нь "битгий мөнгө үрэх гээд бай, би энд олох гэж ядаж байхад чи үрэх гэж байдаг" гэж ярьж байлаа. Мэдээж их эвгүй байсан. Гэхдээ ердөө ганцхан кадр даруулаад 20 мянган доллар авах боломж, надад мөнгө үнэхээр хэрэгтэй байсан үетэй давхацаж ийм алхам хийж байлаа.

Тухайн үед миссийн титэм, нэр хүнд, юм юм дотроос угзарч байсан л даа. Хаа холын Америкт авахуулж байгаа юм чинь хэн ч мэдэхгүй байх л гэж бодсон. Зургаа ч авахуулсан, мөнгөө ч авсан. Тэр мөнгө их ч хэрэг болсон. Хайртай хүнээсээ нэг төгрөг ч авалгүй харилцаагаа хадгалж чадсан" хэмээн ярьжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
i love pron 1mu5Dj You have made some really good points there. I checked on the net for additional information about the issue and found most individuals will go along with your views on this web site.
IP:89.28.10.242  2018-12-21 04:55:37
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.