Оддын Эрэлд-ээс “олдсон” ганц Од

2014/11/13
Share |
Хүмүүс:
Оддын Эрэлд-ээс “олдсон” ганц Од

Залуу уран бүтээлчдийг төрүүлэх зорилготой тэмцээн уралдаан олон болдог ч  хүсэл мөрөөдөл өвөрлөсөн олон залуусаас урлагийн тогоонд бүл нэмж уран бүтээлч болж чаддаг нь үнэндээ л ховорхон.

“Оддын эрэлд” тэмцээнээс гараагаа эхэлж, “Балхжавын дууг хэн сайн дуулах вэ ?”  “ Universe Best songs” наадмуудад оролцож өөрийн хоолойн чадал, өвөрмөц стилээрээ ялгарч, таниулж чадсан нь дуучин Л.Насанбуян. Оддын эрэлд-ээс  “олдсон” ганц од ч гэж хэлж болно.

Насаа рок попын ертөнцийн тэргүүн хадагтай МУГЖ Б.Сарантуяагийн цор ганц шавь болсон азтай бас адтай дуучин гэдгийг мэдэхгүй хүн бараг үгүй. Поп хатагтай залуу дуучны дуулах ур чадвар, уран бүтээлч болох ирээдүйг нь харж шавиа болохыг зөвшөөрсөн нь даруй тэртээх долоон жилийн өмнөх явдал. Гавьяатын дэргэд өнгөрүүлсэн энэ хугацаандаа дуучин бүсгүй жинхэнэ уран бүтээлч болж хүмүүжсэн нь илт. Түүнийхээ үр шимээр цэл залууханаараа өөрийн гэсэн орон зай, арга барил , үнэнч  фенүүдтэй болж амжсан.

Харин Насаагийн багштайгаа танилцаж хүсэл мөрөөдөл нь бий болсон үе бол 1996 он. Тухайн үед дуучин Сарантуяа Баянхонгор аймагт аялан тоглолтоорочсон бөгөөд  “Хайрын бурхан”-ы эрин үе байсан гэдэг.Эгчтэйгээ хамт “Хайрын бурханд” уярахаар очсон  тэр үеээс л бяцхан Насаа “Би яг л ийм мундаг дуучин болно”  гэсэн бодолтөрж кассетнуудыг нь цуглуулж дуу бүрийг нь даган дуулж тэмцээн уралдаанд ч хүртэл орсон байдаг. Энэ тухай дуучин бүсгүй “ тэр үеийн мийний бодол их хүчтэй энергитэй байжээ гэж боддог. Тайзан дээрээс л хараад шүтэж явсан дуучныхаа  шавь болоод явж байна. Энэ бол үнэхээр хувь тавилан” хэмээн нэгэнтэй дурсаад амжсан.

    Зууны манлай дуучны чадварлаг шавь гэдгээ харуулж Филармонийн гоцлол дуучин болж,мэргэжлийн  хэмжээнд уран бүтээлээ туурьвиж яваа дуучин бүсгүйд манай урлагийн “Томчууд” ихээхэн итгэл хүлээлгэдэг байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.