Жүжигчин Өөдөө: Би маш их зодуулж, дарамтанд байсан

2014/11/14
Share |
Хүмүүс:
Жүжигчин Өөдөө: Би маш их зодуулж, дарамтанд байсан


Жүжигчин Ч.Ундралтай анх хамтран дуулж олны танил болж байсан жүжигчин бүсгүй бол Т.Өөдөө. Дуулна, жүжиглэнэ, хөтөлнө гээд олон төрлийн авьяастай түүнийг Ч.Ундралтай лесби ч гэж “сенсацилах” нь олонтаа байлаа. Эцэст нь дуэт байхаа больсон “хосууд” тус тусын уран бүтээлээ хийцгээх болсон юм.
Яг тэдний эрин үе буюу “од” болж байх үед жүжигчин Т.Өөдөөг найман хойт эцгийн гар дамжсан, эх нь архичин гэж хэвлэлээр шуугиж байсан. Харин Хүмүүс сонины сэтгүүлч энэ асуудлаар Т.Өөдөөгөөс ярилцлага авахад амьдралын хүнд хэцүүг давсан тухайгаа ярьсан гэдэг. Уг нь сонирхолтой, бас нийгэмд сургамж өгсөн, маш ухаалаг түүний ярилцлагыг уншигчид дэмжиж байсан ч тэрбээр өөрийн хөтөлдөг нэвтрүүлгээрээ энэхүү ярилцлагыг өгөөгүй хэмээн няцаасан байдаг. Мэдээж доорх амьдралыг сэтгүүлч зохиож бичихгүй нь ойлгомжтой.

Ямартай ч Т.Өөдөөгийн 2004 оны 10 сард Хүмүүс сонинд өгч байсан ярилцлагыг зохиогчийн бүрэн эрхтэйгээр хүргэж байна.  

-Уучлаарай нэг л өдөр ээжийг тань хамгийн муу ээжээр тодруулчихлаа. Тэгээд бас чамайг найман эцгийн нүүр үзсэн гэх юм?
-Намайг яаж тэгж гүтгэж чадаж байна аа. Үнэндээ үүнийг ярьсан хүнийг би сайн мэдэж байна л даа. Өнөөдөр энэ тухай би сонсоод гэртээ жаахан уйлж суугаад.
-Тэр бүх яриа худлаа гэсэн үг үү?
-Миний бага насанд үнэндээ инээд хөөр, баяр жаргал гэж байгаагүй. Тэр чигтээ зовлон зүдгүүр, уй гуниг дунд хүүхэд нас минь өнгөрсөн. Би энэ тухай хэнд ч ярьж байгаагүй бөгөөд намайг ийм их зовлон үзсэн гэвэл итгэх ч хүн ховор байх. Зөвхөн миний сэтгэл өвдөөд л ярьж байна. Тэгээд ч би тийм их зовлон үзсэнийхээ хариуд өнөөдөр юугаар ч дутахгүй амьдарч байгаа болов уу.
-Чамайг ийм зүйл ярина гэж бодсонгүй шүү. Тэгээд чиний бага насны зовлон юу байв аа. Тэр найман эцэг гээд байгаа асуудал уу?
-Хэдийгээр би найман эцэг үзээгүй ч нэг л ширүүн хүний гарт бага насаа үдсэн. Ээж, аав хоёр маань намайг бүр бага байхад, ухаан орох цагаас салж, би өөрийн ахын хамт тэр хойт эцэг гээчийн хүүхдүүд болсон. Сургуульд орох хүртэлээ би эмээ дээрээ өссөн юм. Харин таван настайгаасаа би өөрийн ээж, хойт эцэг дээрээ очсон.
Тэр хүн миний ээж, бас намайг хайр найргүй зоддог байсан. Хүүхэд мөртлөө надад бусдын адил тоглох, инээх эрх байгаагүй. Учир нь би түүний дагавар охин болохоор.
Заримдаа тэр хүн дэндүү аймаар авирлана. Намайг тавхан настай байхад өрөөний буланд хоёр гарыг минь өргүүлээд шөнөжингөө зогсоодог байсан гээд бод л доо. Зүгээр ч нэг зогсоохгүй. Жаахан л хөдлөх юм бол зодоод, өөрөө ч унтдаггүй байсан. Хамраасаа цусаа садартал зодуулаад, амандаа даавуу чихүүлчихсэн гараа өргөөд өрөөний буланд шөнөжингөө зогсохдоо эсрэг байшингийн цонхыг хараад уйлдаг байсансан.
Тэр байшингийн цонхнууд бүгдээрээ гэрэлтэй байснаа нэг нэгээрээ унтарсаар тас харанхуй болдог байлаа. Харин би энэ гэрэлтэй цонхнуудын ард ямар амьдрал байгаа бол. Бас над шиг зогсож буй хүүхэд байдаг болов уу, эсвэл ээж, аавтайгаа хамт жаргалтай нь аргагүй нойрсож байгаа болов уу гэж боддог байлаа.
Одоо ч би хааяа шөнө унтахдаа зэргэлдээх байшингийн цонхыг хараад миний бага нас шиг хар нялхаараа нулимсандаа хутгалдаад зогсож байгаа хүүхэд байдаг болов уу, бас манай цонхыг хараад энэ цонхны цаана ямар амьдрал байгаа бол гэж шүүрс алдан зогсоо болов уу гэж боддог.
-Чамайг зүгээр л байхад тэгж зоддог байсан хэрэг үү. Ер нь зүггүйтлээ ч тавхан настай охиныг зодно гэдэг хэрцгий зүйл л дээ?
-Би тийм их зовлон амссан болоод ч тэр үү их дуу муутай, даруухан охин байсан. Онц сурдаг, цэцэрлэгээсээ эхлээд сургуулиа төгсөх хүртэлээ урлаг соёлын бүх ажилд идэвхитэй оролцдог байлаа. Надад тэр хүнийг зовоох шалтгаан байгаагүй.
-Өөрөө тухайн үед эмээ болон ах дүү, хамаатан садандаа хэлж болоогүй юм уу. Ах нь тэр үед бас жаахан байсан байх, тийм ээ?
-Хүүхэд гэдэг чинь хүүхэд л байдаг юм байна. “Чамайг ална шүү, хэлээд үзээрэй” гэхэд л нам болно. Эмээ маань энэ тухай одоо болтол мэдэхгүй ээ. Харин ах маань тухайн үед жаахан ч байсан, эмээ дээр маань өссөн болохоор энэ талаар мэдэхгүй хэрнээ анзаараад байдаг байсан.
-Ээж тань тэр үед салж болоогүй юм байх даа. Охиноо зодуулаад л амьдраад байсан хэрэг үү?
-Ээж маань муу ч гэсэн тэр хүний хоёр хүүхдийг гаргасан болохоор бас дээр нь зодуулж хашраад тэр хүнээс айдаг байсан биз. Хоёр дүү маань хүртэл төрсөн эцэгтээ дургүй. Яагаад гэвэл ээж, эгч хоёрыг нь нүдэн дээр нь зоддог байсан юм чинь.
-Одоо тэр хүн хаана байдаг вэ?
-Одоо тэр хүн жижигхэн хөх өвгөн болсон байна лээ. Надаас айгаад манайд ирж чаддаггүй. Хааяа яг галзуу хүн шиг манайд ирээд ээж чинь тийм хүнтэй явалдаад айлын амьдрал бусниулаад байна гэдэг. Тэгэхээр нь би нэгдүгээрт та манай босгыг битгий дав, хоёрдугаарт яадаг юм миний ээж насны эцэст цайгаа хувааж уух ханьтай болж байвал гэж хэлээд хөөгөөд явуулдаг. Яаж ч чадахгүй болохоороо иймэрхүү маягаар миний өчүүхэн нэр төрийг худалдаад талхны мөнгө авсан юм байгаа биз.
-Харин хэдийнээс энэ гунигт амьдрал төгсгөл болов оо?
-Азаар би сайн ах, дүүтэй хүн. Миний нэг эгч намайг бага байхад Герман хүнтэй суусан юм. Тэр эгч маань надад маш их сайн байсан болохоор намайг өргөж авъя гэдэг байсан. Тэгээд есдүгээр ангиасаа тэднийд яг л герман амьдралаар амьдарсан. Аравдугаа ангиа онц төгсчихөөд Анагаахад шалгалт өгөөд тэнцсэн. Гэвч би СУИС-д суралцана гэж зөрүүдэлсээр байгаад СУИС-ийн гадна хонож байгаад шалгалтаа өгч, тэнцсэн. Өөрөө орно гэж зөрүүдэлсэн болохоор амралтаараа жүжиг, хошин шогт тоглон их сургуулийнхаа төлбөрөө хийдэг байсан. Ингээд би өөрийн гэсэн мөнгө, нэр хүндтэй болчихоод эгч, герман ах хоёртоо “Одоо би ингэж жаргаж болохгүй ээ, ээж, дүү нартайгаа очиж амьдаръя” гэж хэлээд тусдаа гарч, ээж, дүү нараа авсан.
-Чи тэгвэл их буянтай, сайн л охин байна даа. Зовсоны эцэст жаргана гэдэг л энэ  байх даа?
-Жаргал зовлон ээлжилдэг шүү дээ.
-Ээжийг тань их архичин гэсэн байна билээ?
-Би ээжийгээ согтуу байхыг энэ насандаа хараагүй. Ээж маань цэцэрлэгийн багш. Хэдийгээр тэтгэвэртээ гарсан ч урилгаар одоо болтол багшилж байгаа. Саяхан улсын тэргүүний ажилтан болоод бид тэмдэглэсэн. Энэ дашрамд “Ээж ээ та надаас болж ингэж доромжлуулж байна, охиноо уучлаарай” гэж хэлье.
-Дээр үеийн Хөдөлмөр сонин дээр чиний бичсэн шүлгийг харж байсан юм байна. Дандаа амьдрал, гуниг өгүүлсэн шүлэг байхаар нь гайхаж байсан л даа. Цаанаа ийм учиртай байжээ?
-Тийм ээ, би багадаа шүлгийн дугуйланд явдаг байлаа. Надад ер нь хайр дурлалын шүлэг байхгүй шүү. Би жүжигчин болоогүй бол сэтгүүлч болох байсан. Миний шүлэг ихэнхидээ гүн ухаан тал руугаа. Үгний минь цаана үг нуугдаж байдаг. Ундрал бид хоёрын дуулсан “Хүлээ” дууны маань үг хэн нэг залууд хандаж буй мэт боловч цаг хугацаа намайг хүлээ, би чамаас хоцормооргүй байна гэсэн утгатай шүү дээ.
-Нэгэнт уран бүтээлч хүнтэй уулзсан болохоор сүүлийн үеийн уран бүтээлийн тань талаар ярилцъя?
-Сүүлийн үеийн уран бүтээлийн талаар гэвэл “Надтай хамт” нэвтрүүлэг маань залууст таалагдаж байгаа. Энэ нэвтрүүлэгтээ би хөлс хүчээ дайчлан улам сайжруулахын төлөө ажиллаж байна.
-Танай “М-Галакси” студи Олимпийн хороонд байрлаж байсан шүү дээ. Хэдийнээс Монро импекс дээр байрлах болов оо?
-“М-Галакси” студи маань 6 сарын 1-нээс энд нүүж ирсэн. Хотын төвд амар юм. Ядаж зардал багатай.
-Чи өөрөө урлагийн хүн болохоор рок, попынхонтой хамтарч ажиллахад дөхөмтэй байдаг уу?
-Жүжигчин хүний хувьд ч тэр, хөтлөгчийн хувьд ч гэсэн урлагийнхантай ойлголцоход хялбар байдаг. Би СУИС-ийн жүжигчний ангид суралцсаны хувьд Сувдаа багшаас авахуулаад олон сайхан багш нараар хичээл заалгасан. Гол нь диплом дахь дүнгээрээ биш, амьдралаас уран бүтээлээ дэвшүүлье гэж бодсон. Зарим хүмүүс намайг сэтгүүлч болчихсон юм уу гэдэг. Би сэтгүүлч болоогүй, үзэгчдийг телевизтэй холбож өгдөг хөтөч л болсон.
Мэдээж жүжигчин хүн бүгдийг чадах ёстой учир туршлага хуримтлуулах гэ ажиллаж байна.
-Өөрөө рок, попынхоноос бүгдээс нь ярилцлага авсан байх. Одоо үлдсэн хүн байна уу?
-Чингис хаан хамтлагийн Жаргалсайхан ах болон тэдний хамтлагийнхантай л уулзаагүй үлдсэн байна даа. Удахгүй ярилцлага авч үзэгчидтэйгээ уулзуулах болно. Дуучид, хамтлагийнхны 60 хувиас нь ярилцлага авч байсан. Мөн яруу найрагчид болон хөгжимчдийг байнга үзэгчидтэйгээ уулзуулдаг.
-Жил гаруйн хугацаанд олон уран бүтээл хийлээ. Эргээд харахад энэ л яг жин тан болсондоо гэж ам гарах бүтээл юу байна вэ?
-Ер нь хийсэн юмаа эргээд харахад бүгд л гологдоод байх шиг санагддаг.
-Өөдөөг харахад нүүрэндээ будалт хийдэггүй юм байна. Харин тайзан дээр яадаг вэ?
-Би дэлгэцээр гарахдаа ч энгийн үедээ ч будаг хэрэглээд байдаггүй. Харин тайзан дээр заавал тайзны будалт хийх шаардлага гардаг. Будаг надад зохидоггүй юм уу, эсвэл би будаж чаддаггүй болохоор бичлэгт орохдоо бяцхан өнгөлөн далдлалт хийдэг.
-Ундрал та хоёр хамтран дуулдаг байсан. Одоо Ундрал бие дааж дуулах боллоо. Ингэхэд чи дуулахгүй юм уу?
-Дууны тал дээр Ундраа маань надаас илүү авьяастай. Би театрт илүү сонирхолтой. Ундраа өвөрмөц шийдэлтэй хоёр ч уран бүтээл гаргасан. Сайн ч уран бүтээл болж чадсан. Цаг үе аяндаа харуулж байна. Бид хоёр хамт дуулсанаар сайн уран бүтээл гарч байв уу, эсвэл дангаараа дуулсан нь амжилтанд хүрч чадаж байна уу гэдэг нь харагдаж байгаа болов уу. Миний хувьд Ундраа маань ганцаараа дуулсан нь илүү эрч хүчтэй юм шиг санагддаг. Юу хиймээр байна, түүнийгээ л хийх хэрэгтэй.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
999 2004 ond ghed zaluudaa bas huurhuun l yariltslaga ugsun bnashd,neeh od bolj shaliagui ch gsn,ooriin gsn oron zaitai hun yum
IP:150.129.143.116  2014-11-14 12:20:49
Nadaas Tiim baisan ch hunii huviin amidarliig bichij baih heregtei yumuu. Emzeglej shanalj yavdag zuil aliig ter gehevdee.
IP:68.100.227.227  2014-11-14 12:43:03
Сараа Энэ Еедее ер нь дажгvй бvcгvй санагддаг, бага насаа ямар хэцvv енгерvvлсэн юм бэ? За амжилт хvcье.
IP:103.229.122.142  2014-11-14 12:46:52
Zochin Bagadaa zoduulj hetsuu nuhtsuld ussun huuhduud zan aranshingiin dogoldoltoi boldog gedeg. Ene iim bolood l jooohon sonin haritsaatai bolson ym bna ldaa, baga nasaa ter chigt ni uldeegeed mart daa busgui mini.
IP:202.131.228.51  2014-11-14 13:04:53
j yoo ter hoid etsegiigee alaachee
IP:182.160.1.99  2014-11-14 13:10:30
amjilt amjilt
IP:49.0.128.161  2014-11-14 14:17:07
zzz 10r angia onts tugssuniig ni bas anagaahad uguud tentsej baisniig nisanahguin bnaa.zarim yum ni joohon hudlaa zalsan bn daa.saran deer gantsaaraa baij baigaad irsen yum shig yagaad ingej hudlaa heldegiin bol doo.
IP:203.194.116.136  2014-11-14 15:42:03
Жаргал сайхан ч бусгуй , сайн ч бусгуй юм .
IP:103.229.120.7  2014-11-14 17:33:45
Oodoo amjilt huseye ter hoid etseg uhliin muugaar tarchilj uheesei. Talhnii mongoo ch shudarga argaar olj idej chadahgui ter hoh uvguniig burhan tseerluuleh boltugai. Oodoo chinii zovlon duussan odoo zovhon jargal uldsen . Sain saihan ,amar amgalan amidarch ard olondoo hundlegdej yavaarai.
IP:150.129.143.231  2014-11-14 19:52:46
Setguulch ee Ter jijighen hoh ovgonii zurgiig taviach setguulch ee.Ta nar chine hunii muud durtai bish biluu?
IP:150.129.143.231  2014-11-14 19:54:27
uzen ydchihlaa Тэр муу новшийн хойд эцэг тарчилж үхээсэй
IP:202.70.46.205  2014-11-14 21:34:13
zochin Baliar muu zerleg hog vheegvi odoo boltol toos hodolgoj yvaa ymu
IP:122.201.21.13  2014-11-14 22:29:52
Ergelzegch Sain ur dagavar toruuldeggui muu zuil gej ugui. Oor ontsgoos harval ter hoid etsgiin zan avir, uildel ene ohiniig daichin, zorigtoi, adtai bolgoj humuujuuljee. Uunii achaar olond tanigdaj, ta bugdiin heldgeer amjiltand hurchee.
IP:112.72.13.97  2014-11-14 22:39:32
ari hoit hoit l geh yum hoid bzde bas hurtelee bish hurtlee bailtai, yadaj arav tugssun huneer shivuuleechee hehe
IP:182.160.4.74  2014-11-14 23:14:41
... Haa bsn 2004 onii yariltsagiig ni tavih yumaa bichih sedev oldohgui end tendhiin elersen balarsan huuchnii yumnuudiig uhaj tunguh yamar hereg bnaa
IP:150.129.141.85  2014-11-15 00:41:39
Unen bol Huurhii duu 5 han nastai joohon ohiniig yaj chadaj bnaa, Uuruu iim nasnii ohintoi bolhoor tusuuluud nulims garah shahlaa, huiten araatan bjdee ter hoit ni
IP:76.95.44.33  2014-11-15 09:18:58
Amjilt Sain hanitai saihan amidrach amjiltand uuriin gesen todorhoi amjiltand hursend bayar hurgey, Olon urs iin ireedui saihan boloh boltugai
IP:76.95.44.33  2014-11-15 09:20:33
mgl ene ueiinhnii oiroltsoo mongoliin emegteichuud,ur huuhduud iimerhuu zovlong tuulaagui hun barag baihgui gehed hilsdehguidee.Ail bolgond l ih baga zovlon zudguur baisan baihdaa.
IP:98.214.29.196  2014-11-15 10:55:07
би Хүнийэмзэг сэдвээрингэж хамаагүйбахаахангажярьжбичдэгМОНГОЛзанд дургүй
IP:112.72.13.93  2014-11-15 12:21:32
z xudalch xuuxen ooriigoo od bolgox geed yadax yumdaa chaabaas
IP:150.129.141.188  2014-11-15 13:45:23
zz amidralaa uruuduulalgui zorig tewcheertei dawj garch sn hun bolj chadjee amjilt husiy
IP:180.235.180.24  2014-11-15 16:34:09
ooo meddeg tuuh bna. Bugdeeree adilhan zowson bnaa
IP:202.21.113.140  2014-11-15 21:42:06
ooo tsetserlegiin bagsh baga angi dund angiin bagsh aaw eej geed buh hun huuhduudiig tegj zowoodog bailaa
IP:202.21.113.140  2014-11-15 21:44:19
ooo aawdaa deerelhuuleed zowj btal angiin bagsh n nemerleed bailaa gej
IP:202.21.113.140  2014-11-15 21:46:13
kjhf Ene unen yum uu?
IP:182.160.35.51  2014-11-15 22:18:52
kjhf Bi law ooriinhee tuhai iim sonin medeelel ogno gej bodohgui l bn da
IP:182.160.35.51  2014-11-15 22:19:48
tuya Setgel saitaisain jujigchineejiigee khairlaj ybaarai
IP:150.129.142.207  2014-11-15 23:07:48
cheapjordan5.biz Ёстой рамаандаа л яйжигнана гэж байхгүй шүү. Тэр нэвтрүүлэг хөтөлж байгаа нь заримдаа бүр бүр галзуу солитой ч юм шиг. Nike KD 6 shoes
IP:123.138.215.221  2014-11-16 16:27:47
zochin uuduu huuheen nuhur chini Erkhembayar gej mun bol tataj avaarai hu , nuhriin chini shalig zangaas bolj ehner ohin hoyoroosoo salah deeree tylaad bna .
IP:202.70.46.211  2017-01-14 06:35:03
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.