Өнөөдөр 3 сая дахь иргэн төрсөн үү?

2014/11/17
Share |
Хүмүүс:
Өнөөдөр 3 сая дахь иргэн төрсөн үү?

Гурван сая дахь иргэн төрсөн гэх мэдээлэл цахим ертөнцөд тараад буй. Энэ талаар албан ёсны мэдээллийг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллэжээ. “Гурван сая дахь иргэн төрсөн гэх мэдээлэл худал. Яг одоо хүн амын тоо хэд байгааг хэлэх боломжгүй. Учир нь хүн амын тоог мэдэгдчихвэл, өдөрт 150 хүүхэд төрдөг бөгөөд үүнийг барагцаалан тооцож, гурван сая дахь иргэнийг төрүүлэх гэсэн жирэмсэн эхчүүд хүчээр буюу кисераво хагалгаагаар амаржих нь ихсэх хандлагатай болно. Тиймээс үүнийг мэдэгдэх боломжгүй бөгөөд хүн амын тоолууран тоон ил мэдээллийг түр хугацаанд хаасан байгаа” гэсэн юм.
Мөн хүн амын талаарх албан ёсны мэдээллийг Үндэсний Статистикийн Хорооноос арванхоёрдугаар сарын 11-ны өдөр хэвлэлийн бага хурал хийн зарлах аж. Яг өнөөдөрийн байдлаар манай нийт хүн амийг 2 сая 983 мянга 219  гэжээ.



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.