Мормоны шашныг үндэслэгч Жорж Смит 40 эхнэртэй байжээ

2014/11/18
Share |
Хүмүүс:
Мормоны шашныг үндэслэгч Жорж Смит 40 эхнэртэй байжээ

Олон эхнэртэй байх ёсыг хүлээн зөвшөөрдөг Мормонизмийг үндэслэн байгуулагч нь 40 эхнэртэй байсан ба тэдний нэг нь ердөө 14 настай байсан тухай Америкийн сүм нь хүлээн зөвшөөрөв. Жосеф Смит (1805-1844), Мормонизмийн албан ёсны нэртэй Хожмын өдрийн Гэгээнтэн хэмээх сүмийг үндэслэн байгуулсан ба дагалдагчиддаа номлогч хэмээн хүндлэгддэг байна. Смит 30-40 эхнэртэй байсан, зарим нь бүр гэрлэчихсэн байсан гэж Мормон сүмийнхэн өнгөрсөн сарынхаа интернетийн хуудаснаа дурджээ. Смит магадгүй бүгдээрэнтэй нь энгэр зөрүүлдэггүй байсан байх, учир нь зарим нь Смиттэй зөвхөн дараагийн амьдралынхаа төлөө “гагнагдсан” байсан гэж Нью Иорк Таймс мэдээлжээ. “Гагнагдсан” эмэгтэйчүүдийн хамгийн настай нь 56, хамгийн залуу нь 14 настай байсан гэж Мормоны хуудсанд өгүүлжээ. “Өнөөгийн нөхцөлд ийм насны гэрлэлт тохиромжгүй ч тухайд үед хууль ёсных байсан, зарим эмэгтэйчүүд өсвөр насныхаа дунд үед ч гэрлэдэг байсан” гэсэн байна.Смитийг цаашид хэрхэхээ мэдэхгүй мухардсан 1834 - 1842 оны хооронд нэгэн элч Смитэд 3 удаа үзэгдэж олон эхнэртэй гэрлэхээ үргэлжлүүлэхийг тушаасан гэж тэр хуудаснаа өгүүлнэ. 3 дахь удаагийнхаа үзэгдлээр элч тушаалыг нь эс дагаваас Смитийг сэлмээр хөнөөнө хэмээн заналхийлсэн гэжээ. Смит анхны эхнэр болох Эмматайгаа үнэнч харилцаатай байсан хэмээн удаан хугацаанд сүмийнхэндээ дүрслэгдэж байсан тухай Таймс мэдээлж байна.  “Олон эхнэртэй байх ёс нь машид хориотой... зууны туршид ч ийм л байсан” гэж өнөөдөр албан ёсны Мормоны нэгэн вэбсайтад өгүүлжээ. Харин олон эхнэртэй байх ёс нь тухайн шашин үүссэн цагаас 50 жилийн туршид сүмийн номлолын хэсэг байсан юм. Олон эхнэртэй байх ёсны тухай өгүүлсэн хэсэг нь олон оронд хэвлэгдэж тархсан, үүнийг Мормоны тууштай, олон талын мэдлэгтэй гишүүд, түүхчид болон сүмийн удрирдагчид олон жилийн туршид мэдсээр ирсэн гэж Мормон шашны хэвлэлийн төлөөлөгч Эрик Хокинс хэлсэн ба “Үүнийг сүмийн бүх гишүүдэд амархан хүргэх боломжийг олгох үүднээс Сүм одоо энэ мэдээ мэдээллийг нэг газарт цуглуулж төвлөрүүлсэн” гэсэн байна.Мормон сүм сүүлийн үед хурц маргаантай сэдвүүдээр хэд хэдэн найруулал бичсэн ба үүнд хар арьстай хүмүүс сургаал айлдагч болохыг хориглосон сэдвийг ердөө 1978 онд авч хаяж байсныг ч багтаан оруулжээ. Мормон сүм нь дэлхий дахинаа 15 сая гишүүнтэй бөгөөд эдгээрийн 6 сая нь АНУ-д байгаа гэнэ. Мормоны итгэл үнэмшил нь бас залуу үеийнхнийг зар тараагч болгон дэлхийн өнцөг булан бүрт илгээх байдлаар олон улсад танигджээ. 1820 онд 14 настай Смит Нью Иорк мужийн баруун хэсэгт амьдарч байхдаа Бурханыг олж харсан гэж мэдэгдэж байжээ. Энэ нь Мормонизмийн түүхийн суурийг тавих үйл явдал болсон гэгддэг байна. Мөрдөлт хавчлагын улмаас Мормончууд баруунаа нүүдэллэж улмаар одоогийн Утайд хүрч очиж Солт Лейк Хотыг өөрсдийнхөө “Нийслэл хот” болгосон байна. Энэ шашны дагалдагчид нь өдгөө АНУ-ын энэхүү баруун хэсэгт төвлөрсөн байдаг байна. Смит шоронд байхдаа галзуурсан олны хөлд үрэгдсэн байна.

Али

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Mongol pAHAHAHAHA YOSTOI buudlaa daa.ene bol mash hudlaa medeelel bna.gah gah gah
IP:202.179.11.186  2014-11-18 18:41:27
a yu ve mormonchuud chini 1 l ehnertei baidag sh de. yagaad buruu medeelel taraagaad yavna ve
IP:202.131.225.20  2014-11-19 09:27:55
zochin mormon avgaichuud tegvel gomdollood baih herggui l yum bna USA gaar l nil mormon mongolchuud ihenh n avgaichuud uurtuu itgelgui jahan mangar humuus baidag tsaanaas n hun amidraliig n zaaj ugxgui bol boldgui yum shg bgaan
IP:98.206.12.245  2014-11-19 12:51:38
mormon huue ene chin unen medeelel shu TA 2 UURSDUU GAH GAH GAH
IP:98.206.12.245  2014-11-19 12:52:48
zochin1 hudlaa medeelel tawih bas huuli juram yal onootoi bdgiinshuu. bolgoojtoi baigaarai
IP:216.228.241.1  2014-11-20 13:48:23
member uuchlaarai ene medeelel ogt unenii opgui zuil bnaa Hudal medeelel taraaval huuliin hariutslaga huleedgiig bas medne bizde
IP:122.201.21.86  2014-11-20 13:57:39
naiz Zurag ntr bol bur bishee. Ene yum bichij bga humuus ni joohn yum surchaad bicheesee. Bas neg Christchin hun l bichsen bha. Neeh sonin medee bish bna aa
IP:202.131.230.45  2014-11-20 16:05:33
HH MORMAN SHASHIN BOLONESYS HRISTIIG ERTONSTIIN EZNIIG SHUTEGCHID GALZUU SOLIOTOI SETGELZUI UHAMSAR BOLON ED MONGHONII HUWD TUILIIN YDUU YDMAG HUMUUS BAIDGIISHDE UGAASA ALIWA SHASHIND HET OROH BOL TOLGOI HOOSON NOHDUUD TARHIA UGAALGAJ BGAATAI HOLBOOTOI TER TUSMAA HRIST SHUTEGCHID BOL TUILIIN DORD NOHDUUD
IP:202.72.246.147  2014-11-20 17:31:52
Bradley NoCprk http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.15  2015-08-11 18:20:27
gordon yzclgj http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:176.10.104.234  2015-08-12 06:25:00
ngzwuubtlm eTiZjsovsjaksouhnd, [url=http://meokfiyiipzu.com/] meokfiyiipzu[/url], [link=http://vskhqyggwruk.com/ ]vskhqyggwruk[/link], http://jzdlkgwmaoqy.com/
IP:46.161.9.32  2016-05-20 03:33:08
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.