УИХ-ын эмэгтэй гишүүд жүжигчин И.Одончимэг, Г.Ундармаа нарт өргөмжлөл гардууллаа

2014/11/19
Share |
Хүмүүс:
УИХ-ын эмэгтэй гишүүд жүжигчин И.Одончимэг, Г.Ундармаа нарт өргөмжлөл гардууллаа

УИХ-ын эмэгтэй гишүүдийн зөвлөлөөс гавьяат жүжигчин И.Одончимэг, жүжигчин Г.Ундармаа нарыг өнөөдөр Төрийн ордонд урьж, тэдний нийгмийн сайн сайхны төлөө хийсэн үйлсэд талархсанаа илэрхийлэн өргөмжлөл гардууллаа.

Жүжигчин И.Одончимэг Улаанчулуутын хогийн цэгт амьдарч байгаа хүүхдүүдийг сурч боловсрох сургуультай болгох санаачилга гарган хандив цуглуулан, ажиллаж байна. Жүжигчин Г.Ундармаа улсын гурван эмнэлгийн хүлээлгийн өрөөг өөрийн санаачилга, найз нөхөд, сайхан сэтгэлт хүмүүсийн хандив тусламжаар тохижуулан хүлээлгэж өгсөн.

Уран бүтээлийнхээ хажуугаар нийгэмд тустай үйл бүтээж буй сайхан сэтгэлд жүжигчдэд УИХ-ын эмэгтэй гишүүд “Баярлалаа” хэмээн өргөмжлөл гардуулж, цаашид энэ чиглэлээр хамтран ажиллах санал тавилаа.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.