Таван хүүхдийн биеийн байдал хүнд байна

2008/05/30
Share |
Хүмүүс:
Таван хүүхдийн биеийн байдал хүнд байна

Тэдэнд тархи, уушгины хавагнашил, миокардит, захын мэдрэлийн үрэвслийн шинж тэмдэг илэрчээ-

Гар, хөл, амны өвчний цагийн байдлын талаар ЭМЯ, НЭМГ, ХӨСҮТ-өөс өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Уг өвчний тохиолдол манай улсад өчигдрийн 10 цагийн байдлаар нийт 1737 бүртгэгдээд байгаа аж. Үүнээс 19 аймагт 781 тохиолдол бүртгэгдсэн байна. Анх энэ өвчин бүртгэгдсэнээс хойш ХӨСҮТ-д 1463 хүн үйлчлүүлсний 272 нь хэвтэн
эмчлүүлж, 643 хүний онош үгүйсгэгдсэн байна. Энэ сарын 27-ны өдрийн байдлаар 228 хүн эмнэлгээс эмчлэгдэн гарчээ. Энэ хугацаанд өдөрт дундчаар 10-16 хүүхэд хүндрэлтэй байсан бөгөөд маш хүнд байдлаас 16 хүүхдийг гаргасан байна. Сүүлийн долоо хоногт хүнд ба хүндэвтэр тохиолдлын тоо буурч байгаа гэнэ. Одоогоор нийт таван хүүхдийн биеийн байдалхүнд байгаа бөгөөд тархи, уушгины хавагнашил, миокардит, захын мэдрэлийн үрэвслийн шинж тэмдэг илэрч байгаа аж. Харин аймгуудад 153 хүн хэвтэн эмчлүүлсний 91 нь эдгэрч гарсан байна. Сүүлийн үед Сүхбаатар, Хэнтий, Төв, Сэлэнгэ, Дорнод, Дорноговь, Өвөрхангай аймгуудад өвчлөл өндөр байгаа аж. Энэ үеэр ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Алтантуяагаас зарим нэг асуултад тодруулга авсан юм.

-Энэ өвчин дэлгэрсэнтэй холбогдуулан Засгийн газраас нийт хэдэн төгрөгийг зарцуулж байгаа вэ?
-Засгийн газрын нөөц хөрөнгөөс уг өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт шаардлагатай тоног төхөөрөмж авахад зориулан 305 сая төгрөг, 21 аймаг, нийслэлийн Налайх, Багануур дүүргийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт 38,4 сая төгрөгийн эрчимт эмчилгээний тоног төхөөрөмж авах шийдвэр гаргасан.
-Яамны зүгээс яг ямар арга хэмжээг авч ажиллаж байгаа вэ?
-ЭМЯ-ны зүгээс энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт сэрэмжлүүлж, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулж байна. Өвчний талаар 24 цагийн турш мэдээлэл авах, өгөх утас ажиллуулж байна. Өвчний талаар сэрэмжлүүлэг, эмч нарын дунд сургалтыг зохион явуулжбайна. ХӨСҮТ-ийн 100-ийн түргэн тусламжийн дуудлагын автомашин хоёр байсныг яаралтай тусламжийн төвөөс гурван машин, Байгалийн голомтот халдвартөвчин судлальш төвөөс хоёр машиныг эмч, жолооч, ариутгагчийн хамт ажиллуулж байсан. Харин одооноос өвчлөл багасах хандлага ажиглагдаж байгаатай холбогдуулан машины тоог цөөлж байгаа.
-Өдөрт 100-аараа нэмэгдэж байсан тоо одоо өдөрт хэдээр багасч байна. Энэ байдал нь гадаа хүйтэрсэнтэй холбоотой юм болов уу?
-Өвчлөгсдийн тоо 100-120-д хэлбэлзэж байсан. Харин энэ долоо хоногоос эхлэн өдөрт 40 болж багасч байгаа. Гэхдээ үүнийг цаг агаартай холбож тайлбарлаж болохгүй. ЭМЯ, ХӨСҮТ НЭМГ-аас авч буй арга хэмжээнээс нөлөөлж байгаа гэж бодож байна. Мөн хүүхэд, багачуудын бөөгнөрлийг зогсоосонтой холбоотой.
-Ирэх хоёр сард энэ өвчний дэгдэлт хамгийн дээд цэгтээ хүрнэ гэсэн судалгаа бий. Багасч байна гээд хэт тайвширч байгаа юм биш биз дээ?
-Үгүй. Мэдээж бүр чанга байна. Ирэх хоёр, сард хамгийн их дэгдэлттэй байна гэж байгаа ч гайгүй байх гэж найдаж байгаа.
-Орон нутагт энэ өвчин их тархаж байгаа. Энэ талд хэр арга хэмжээ авч байна вэ?
-Энэ сарын 23-26-ны хооронд хүүхдийн сэхээн амьдруулах, халдвар судлалын зөвлөх эмч нарыг томилон мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр ханган ажиллуулж байна. Өнөөдрөөс Дорноговь, Өвөрхангай Дорнод зэрэг аймагт баг гаргахаар төлөвлөж байна.
-Энэ өвчин өмнө гарч байгаагүй шинэ өвчин гэж үзэж байгаа. Шинжилгээ хийсэи гэсэн хариу нь гарсан уу?
-Энэ сарын 19-ний өдөр 80 сорьцыг ДЭМБ-ын лавлагаа лаборатори болох Япон улсын Халдварт өвчний үндэсний хүрээлэнд илгээсэн байгаа. Харин шинжилгээний хариу нь 2-3 долоо хоногийн дараа гарна.
-Эмнэлэгт хэвтээд гарсан хүүхдүүд дахин өвдсөн тохиолдол гарсан уу. Тэд гэртээ гараад халдвар тараагаад байгаа юм биш биз дээ?
-Хэвтээд эмчлүүлсэн хүн дотор дахин өвдсөн тохиолдол одоогоор бүртгэгдээгүй. Гэртээ гарсан хүүхдүүд вирус тараах үеэ өнгөрөөсөн байгаа. Тиймээс вирус тараах нь бага гэж үзэж байгаа. Гэхдээ эмнэлгээс гарахдаа гэртээ хэрхэн дэглэм барих зөвлөмжийг эмч нар өгч байгаа.

Эх сурвалж: Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas ProtonMail — Security — Форум Цены на колесныРµ диски alutec ecstasy в Астане Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Талице ЗакладкР¸ спайс в Соль-иле
IP:91.204.14.162  2018-06-17 17:21:03
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.