Үзэсгэлэнт бүсгүй “Дэлхийн мисс”-ийн төлөөх тэмцээнд оролцож чадалгүй амиа алдлаа

2014/11/20
Share |
Хүмүүс:
Үзэсгэлэнт бүсгүй “Дэлхийн мисс”-ийн төлөөх тэмцээнд оролцож чадалгүй амиа алдлаа

Өнөөдрөөс эхлэн дэлхийн 125 улсын үзэсгэлэнт бүсгүйчүүд “Дэлхийн Мисс”-ийн төлөөх тэмцээнд оролцож эхлэнэ. Тэгвэл олон улсын хэмжээн дэх энэ тэмцээнтэй холбоотой харамсалтай хэрэг гарлаа. Учир нь Гондурас улсыг төлөөлөн оролцох ёстой байсан 19 настай гоо бүсгүй Мариа Хосе Алварадо харамсалтайгаар бусдын гарт амиа алджээ.

Түүний нас барсан шалтгааныг холбогдох байгууллагынхан олж тогтоосон бөгөөд гоо бүсгүйн эгч болох 23 настай Софиа нар өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Санта-Барбара хотод найзынхаа төрсөн өдөрт явснаас хойш ор сураггүй алга болсон аж. Энэ хэргийг шалгаж үзэхэд түүний эгч Софиагийн найз залуу тэднийг зэрлэгээр хөнөөн газарт булсныг цагдаа нар илрүүлсэн байна.

Одоогоор Софиагийн найз залуу ба түүнтэй хамт хэрэг үйлдсэн гурван сэжигтнийг хорьж саатуулаад байгаа аж.

Дэлхийн Мисс тэмцээнийг зохион байгуулж буй хүмүүс энэ амралтын өдрөөр Гондурасын гоо бүсгүй Мариаг сүүлчийн замд нь үднэ гэдгээ мэдээллээ. Дашрамд дурдахад Гондурас болон Колумб улс гэмт хэргийн гаралтаар дэлхийд нилээд дээгүүрт бичигддэг байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.