Жүжигчин Б.Энхтүвшин: А.Ганчимэг бид хоёр охинтой болсон ч тусдаа байгаа

2014/11/20
Share |
Хүмүүс:
Жүжигчин Б.Энхтүвшин: А.Ганчимэг бид хоёр охинтой болсон ч тусдаа байгаа

Монголын кино урлагт нэгэн шинэ өнгө нэмж буй залуу жүжигчин Б.Энхтүвшинтэй ирэх сард нээлтээ  хийх “Зүрх зогсохгүй” кинонынх нь талаар болон хувийн амьдралынхан тухай ярилцлаа.

 

Б.Энхтүвшин МХО-ны авьяаслаг сурагч байхааасаа МУГЖ С.Жавхлангийн “Миний найз”, “Алсад суугаа ээж” дууны клипүүдэд тоглож жүжигчин болох гараагаа эхлэж байсан. Тэрбээр саяхан дэлгэцэнд гарч олон мянган үзэгчдийг байлдан дагуулж чадсан “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүүдэнд ч оромгүй явдал” кинонуудад гол ба туслах дүрийг чадварлаг бүтээсэн билээ.

 

Үүнээс гадна Б.Энхтүвшин “Хувьсал” продакшны жүжигчин А.Ганчимэг нар нь хөөрхөн охинтой болоод байгаа юм.

 

 

-Удахгүй нээлтээ хийх гэж байгаа “Зүрх зогсохгүй” кинонд ямар дүр бүтээсэн бэ. Киноны тухайд?

-"Зүрх зогсохгүй" кинонд хотын соёлтой дэгжин хэрнээ танхай маягийн, бусдад дээрэлхүүлдэг өөрийгөө хамгаалах чадваргүй хүмүүсийг их өрөвддөг сайхан сэтгэлтэй Галт гэдэг залуугийн дүр дээр ажиллалаа. Кино маань таван залуу албан хүчээр цэргийн албанд татагдаж очоод алба хаах явцдаа хоорондоо зөрчилдөж байгаа талаар үйл явдал өрнөдөг. Хамгийн гол хэлэх гээд байгаа санаа нь залуучууд гэлтгүй хүн л болсон хойно алддаг, ганц алдсан алдаан дээр нь дөрөөлөөд нэгнийгээ битгий доош нь татаачээ, хүн түүн дээрээ ухаарч суралцдаг юм шүү гэдгийг мэдрүүлэх. Манай Монголын хууль нь ч тийм байдаг юмуу ганц бүдэрхэд л шууд шоронд явуулах тохиолдол байдаг. Гэвч ганц гаргасан алдаанаасаа болоод шоронд явсан хүн гарч ирэхдээ ямар сэтгэхүйтэй гарч ирэх юм бэ.

 

Ер нь дээд албан тушаалтануудад болон залуучуудад нэгийг бодогдуулах кино байсан. Анх над руу “Скин” энтертайментийн найруулагч Анар гээд залуу яриад ийм кино байна гэж санал тавьсан. Киноны зохиолыг нь жил гаруй бичсэн юм байна лээ. Зохиолоо уншиж үзээд надад маш их таалагдсан.

 

 

-Сүүлийн үед кино урлаг хөгжиж кинонууд ар араасаа төрөн гарч байна. "Зүрх зогсохгүй" киноны хувьд бусад киноноос юугаараа онцлог гэж бодож байна?

 -Нэгдүгээрт зохиолын санаа нь өмнө нь ерөөсөө хийгдэж байгаагүй. Манай кинотой төрөл жанрын хувьд адилхан кино ерөхийдөө хийгдээгүй юм байна лээ. Хоёрдугаарт маш олон залуу уран бүтээлчид энэ кинон дээр хамтарч ажилласан.

 

-Кино хэзээ нээлтээ хийх вэ?

 -Кино маань ирэх 12 сарын 2-нд нээлтээ хийнэ. энд дарж үргэлжлэлийг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.