Б.Дашдорж:Билгүүдэй хүү тав хоногийн дараа дахин хагалгаанд орно

2014/11/21
Share |
Хүмүүс:
Б.Дашдорж:Билгүүдэй хүү  тав хоногийн дараа дахин хагалгаанд орно

Хоёр настай Б.Билгүүдэйд хүүд тусалцгаая  хэмээх уриалга  сүүлийн үед гарч байгаа билээ. Манай сурвалжлах хэсэг  Б.Билгүүдэй хүүгийн ар гэрийнхэнтэй холбогдож биеийн байдлыг тодруулахад  Бээжин хотноо эмчлүүлж байгааг мэдээллээ. Б.Билгүүдэй уржигдар бөгс, хэвлийн  хагалгаанд орсон бол  тав хоногийн дараа дахин хагалгаанд орох юм байна.  Ингээд Б.Билгүүдэйн төрсөн ах  Б.Дашдоржтой ярилцсанаа хүргэж байна.  

- Дүү нь яагаад тэгж хүнд гэмтсэн юм бэ?   Яг бодит мэдээллийг уншигчдад маань өгнө үү?

- 2014 оны 11-р сарын 16-ны өдрийн 23 цагийн үед ээж дүү бид гурав унтаж байсан. Гэр рүү бөөн утаа ороод ирчихсэн, ээж “Гал гарч байгаа юм шиг байна миний хүү” гээд намайг сэрээсэн. Тэгээд хувцсаа өмсөөд, ээж дүүг тэврээд орцныхоо шатаар буусан. Гал тэгж аймаар гарч байсныг бид нар мэдээгүй. Хав хар утаатай,  халуун төөнөөд байсан болохоор угаартсан. Ээж дүүг тэвэрч явсан болохоор бид гурав бүдэрч унаад, дүүг унагаачихсан. Бид гурав дөрвөн давхарт л унасан юм шиг байгаа юм.  Тэгээд 4 давхрын хүн ээж бид хоёрыг гэртээ оруулсан. Тэр хүн ээж бид хоёрыг гэртээ оруулах хүртэл хав харанхуй, битүү утаан дунд  бид хоёр дүүгээ хайгаад олоогүй.  Удалгүй дүүг маань  Онцгой байдлынхан  дүүг маань аварч  Гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн.

Хэрэг хийсэн хүмүүс бол орцны жижүүрүүд байсан. Архи уудаг л хоёр хүн байсан юм шиг байгаа юм. Тэр өдөр архидан согтуураад, халуун тогоотой хоол тавьснаа мартаад гараад явсан байсан. Халуун тогоо нь удахаараа буудаад орцны шат, цахилгааны утсаар  дамжиж гал гарсан.  Шат нь тог дамжуулаад тэрнээс нь барьсан юм шиг байгаа юм. Тэрийгээ бол сайн санахгүй байгаа юм.

- Б.Билгүүдэйн онош? Өнөөдрийг хүртэл хийсэн эмчилгээний талаар?

- Анхандаа яаж гэмтсэнг нь мэдээгүй. Эмч нар харуулаагүй.  Хэдэн хоногийн дараа мэдсэн.  Бөгс, нуруу, хэвлий, хоёр хөл, гар нь түлэгдсэн. Зүүн хөл нь цахилгаанд  юм уу, шатанд удаан хайрагдаж яс нь гараад ирсэн. Тэр нь 4-р зэргийн түлэгдэлттэй гэдгийг тогтоосон.  10-р сарын 16-ндаа гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгээд 11-р сарын 12-нд хөлийг нь тайруулахгүйн тулд Бээжин руу явсан.

Монголд дүү маань сар гаран эмчилгээ хийлгэсэн. Дүүдээ гуяынхаа арьснаас өгсөн. Тэгэхгүй бол шарх нь гүн болохоор уураг, хүчээ шархаараа алдаад байсан болохоор надаас арьс авсан. Гэхдээ энэ нь түрхэн зуурдаа аргацаах маягийнх л байсан.  

- Дүүгээс нь гадна ээж нь бас өөрөө гэмтсэн юм уу?

-  Ээж нүүрний хэсгээрээ түлэгдсэн.  энд дарж үргэлжлэлийг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.